БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдэд


БНСУ-ын АҮХНХЭГ-ын харьяа Гадаад ажиллах хүчийг дэмжих төвүүдээс гадаад ажилчдад зориулж олгогдоогүй цалин хөлс, ажлын байр солих, виз, оршин суухтай холбоотой асуудал, үйлдвэрийн осол, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна солонгос хэл, компьютер, хөдөлмөрийн аюулгүй байдал, талх нарийн боов, авто машины засвар үйлчилгээ, гагнуур зэрэг мэргэжил олгох сургалт үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Мөн 7 хоног бүрийн ням гарагт эмнэлгийн болон үсчин гоо сайхан, банкны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээс гадна тогтвор суурьшилтай сайн ажилласан ажилчинг нутаг буцах үед нь онгоцны буудал руу хүргэж өгөх “Үдэлтийн үйлчилгээ” нэвтрүүлээд байгаа ажээ.Иймд иргэн та бүхэн зохиогдож буй хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож байна уу.
Эдгээр төвүүдийн хаяг, холбогдох утасны дугаар. 


1.Солонгосын гадаад ажиллах хүчийг дэмжих төв 
Сөүл Күрү дүүрэг, Намбү Сүнхуан ру 1291 Ёнжин оффис В барилга 1 давхар 02-6900-8000 www.migrantok.org
Монгол ажилтантай.
2.Ыжонбу хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Кёнги муж, Ыжонбу хот, Кён Ыру 94. 031-838-9111. www.ufwc.or.kr
Монгол ажилтантай.
3.Кимхэ хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Кённам, Кимхэ хот, Караг ру 81, Ажу барилга 6 давхар. 055-338-2727 www.gimhaekorea.or.kr

4.Чанвон хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Кённам, Чанвон хот, Мансанхабпү дүүрэг 3, 15 дэру 203 055-253-5270 www.mfwc.or.kr

5.Инчон хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Инчон хот, Намдун дүүрэг, Хугүпуру 220, Мёнжин Плаза, 12 давхар. 032-431-5757 www.infc.or.kr

6.Дэгү хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Дэгү хот, Далсо дүүрэг, Сонданру 215, Түвон мэдикал барилга 4 давхар. 053-654-9700. www.dfwc.or.kr

7.Чонан хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Чүннам, Чоннан хот, Собүг дүүрэг, Сонжон кунвон 5 ру 21, Скай барилга 4 давхар. 041-411-7000. www.cfwc.or.kr
Монгол ажилтантай. 
8.Гуанжу хотын гадаад ажиллах хүчийг дэмжих төв Гуанжу хот, Гуансан дүүрэг, пүнёнру 145 гудамж 82, 2 давхар. 062-946-1199. www.gjfc119.or.kr
Монгол ажилтантай.

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


Хэвлэх Share