"Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт" боллоо

Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт

DET: Disability Equality Training


Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт нь аливаа байгууллагын дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, үйлчилгээг сайжруулах сургалт ба түүний дээр тус иргэдийг ялгаварлан гадуурхалтад далдаар өртөгч болгодог "хүмүүсийн сэтгэлгээний саад"-ыг арилгах зорилготойгоор зохион байгуулагдаж байна. DET гэдэг нь (DET: Disability Equality Training) хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сургагч багш болж чиглүүлдэг сургалтын хөтөлбөр болно.

 

Монгол Улсын Засгийн газар 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдэн орсон бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр энэхүү конвенцийн үзэл баримтлалд нийцсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар батлуулж байсан.

 

ХНХЯ-аас тус хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Япон улсын Жайка байгууллагатай хамтран 2016-2020 оны хооронд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг төрийн болон төрийн бус нийт 10 байгууллагад эхний удаад зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын нийт албан хаагчид, мөн дүүргүүдийн ХХҮХ-үүдийн удирдлагууд оролцлоо.

 

Сургалтын үр дүнд оролцогч нар хөгжлийн бэрхшээлийн таларх ойлголтоо сайжруулах, үүний талаарх сөрөг, хэвшмэл ойлголтуудыг няцаах болон тус бүрийн ажлын байран дахь бэрхшээлийн асуудлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанууд болж өндөрлөлөө.

 

Сургагч багш нар, зохион байгуулагч байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье!

 

ХХҮЕГ-ын хамт олон


 

 

 

 

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр

  • сургалтын үеэр


Хэвлэх Share