“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв” Өмнөговь аймагт нээгдлээ

Щвейцарийн хөгжлийн агентлагийн 27,0 сая төгрөгийн санхүүжилттэй Германы GFA  группын хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийг Өмнөговь аймгийн ХХҮГ-ын дэргэд байгуулж 2017 оны 10 дугаар сар 17-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээнд Германы GFA группын төслийн нэгжийн захирал Т.Энхтуяа,  төслийн зөвлөх Иван Такач, төслийн үндэсний зөвлөх Д.Нармандах болон төслийн багийнхан, Европын холбооны санхүүжилттэй Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төслийн үндсэн экспэрт Милан Столба, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон албаны бусад хүмүүс урилгаар оролцож, Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 Энэ арга хэмжээтэй уялдуулан ХХҮГ-аас санаачлан ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЖ-ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ хөдөлмөрийн яармаг өдөрлөгийг зохион байгуулж аймгийн ЗДТГ, НБХ, ЭМНДХ, ХГБЗХГазар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн 0131 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ПТКоллеж, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Оюу толгой ХХК, Хөдөлмөрийн хувийн бирж, Очирт тулга ХХК, ОТГОНБУЯНТ ХҮРЭЭ, Мон-Анир ХХК болон бусад ААНБ-ууд урилгаар оролцож, 250 гаруй иргэд хамрагдлаа.

ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, 2017 онд төсөл хөтөлбөрт хамрагдсан 8 ААНБ, 14 иргэдийн 35 төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, ахмадын сувиллын эмч, сувилагч хүчилтөрөгчийн коктелиор болон амин дэмийн витаминээр өдөрлөгт оролцсон иргэдэд үйлчилж мөн ХХҮЕГ-тай гэрээ байгуулсан протез, ортопедын үйлчилгээ үзүүлдэг ААНБ-ууд, ахмад настан, ХБИ-дэд эрүүл мэндийн үзлэг оношлогоог 80 гаруй иргэнд үнэ төлбөргүй хийж мэдээлэл өглөө.

 ОНОТХҮ-ээс 1 сая төгрөгний төсөл хэрэгжүүлэх эрхийн бичгийг заавал хөгжих өрх С.Чинзориг, нийгмийн халамжийн сангаас онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.2 сая төгрөгийн эрхийн бичгийг батламжийг Ж.Довдон, Англи хэлний “DZ English school” сургалтын төвд 3 сар суралцах эрхийг бичгийг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч Адъяасүрэн, иргэн Алтансувд, Бат-Эрдэнэ нарт гардууллаа.

  • “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв” Өмнөговь аймагт нээгдлээ

Хэвлэх Share