АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО.

Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээний бодлого, үйл ажиллагаа /АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ/ сэдэвт үндэсний зөвлөгөөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Гэр, бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Их, дээд, сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэс, Хөдөлмөрийн бирж болон сургалтын байгууллагуудын төлөөлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швецарийн хөгжлийн агентлаг оролцох юм.

 

Энэхүү арга хэмжээний зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний бүртгэл мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээг хөгжүүлэх талаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, үйлчилгээг боловсронгуй болгох талаар салбарын ажилтнууд, оролцогч талуудын саналыг авах, хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

 

Үндэсний зөвлөгөөнийг нэгдсэн хуралдаан, нээлттэй форум хэлэлцүүлэг, салбар хуралдааны хэлбэрээр зохион байгуулах ба уг арга хэмжээнд ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн хөдөлмөрийн дээд сургуулийн проректор М. Шарпф, профессор Й. Эртельт, Швецарийн хөгжлийн агентлагийн Олон улсын зөвлөх                    Иван Такач, дотоодын судлаач, мэргэшсэн зөвлөхүүд урилгаар оролцож, илтгэл хэлэлцүүлэх болно.

 

Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээний бодлого, үйл ажиллагаа /АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ/ сэдэвт үндэсний зөвлөгөөнөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ, санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх талаар чухал санал, санаачилга, үр дүнг хүлээж байна.


Хэвлэх Share