Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд

 

Үйл ажиллагаа нь өргөжиж, шинээр ажилтан авах эрэлт хэрэгцээ бий болсон,  өөрийн ажлын байранд ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг дагалдуулан сургаж ажлын байраар хангах Улаанбаатар хотод хүнсний болон хоол Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах хүсэлт, холбогдох материалыг 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна.

 

Cургалт зохион байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт доорх хаягаар хандаж бүртгүүлэн сургалтын талаарх заавар, зөвлөмжийг авна уу.


Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

2 давхар- 204 тоот, 3 давхар-306 тоот

Утас: 70139021, 70138002


Хэвлэх Share