ХХҮЕГ-ын Хяналт мониторнигийн газрын хариуцсан ажлын хүрээнд хийсэн ажлын товч мэдээ

Хяналт мониторингийн газар

 

Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг Аймаг, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газар хэлтсүүд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хийлээ. Үүнд:

Төлөвлөгөөт шалгалт:

  • Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
  • Дархан-Уул аймгийн МСҮТ
  • Булган аймаг дахь ХАА МСҮТ, МСҮТ
  • Дорнод аймгийн Политехникийн Коллеж,
  • Дорнод аймгийн  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд

Төлөвлөгөөт бус шалгалт:

  • Ховд аймгийн Ховд Хөгжил политехник коллеж
  • Говь-Алтай аймгийн МСҮТ-д тус тус хийв.

Шалгалтыг Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн аудитын тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсролын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр, заавар журмын хэрэгжилт, сангуудын төсөв, зарцуулалт, хуваарилалт, дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгч ажиллаа.    

Батлагдсан удирдамжийн хүрээнд  2016 он, 2017 оны хагас жилийн төсвийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нийгмийн халамжийн сангууд, дотоод үйл ажиллагаа, касс харилцахын баримтууд болон бусад баримт материалуудыг хамруулав.

Шалгалтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн коллеж,төвүүдийн гаргасан нийтлэг зөрчилд дараах зөвлөмж, чиглэлийг өгч ажиллаа. Үүнд:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд:

Дотоод ажлын чиглэлээр:

  • Байгууллагын архивын ажлын үндсэн зааврыг дагаж мөрдөх
  • Ажилтнуудын хувийн хэргийг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 тогтоолын дагуу  бүрдлүүлэх
  • Хүний нөөц болон албан хэрэг хөтлөлтийн програм ашиглаж хэвших

Төсвийн үйл ажиллагааны чиглэлээр:

  • Санхүүгийн анхан шатны баримт орлого зарлагын баримтад хүлээн авсан хүлээлгэж өгсөн, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан баримтаар гүйлгээ хийж байх
  • Жолоочын замын хуудас, шатахууны тооцоог тухайн сар бүрд нь тооцож ажиллах

Халамжийн үйлчилгээний чиглэлээр:

  • Нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлт тусламж олгохдоо өргөдлийн утга агуулга бусад баримт материалыг сайтар нягталж байх
  • Ахмад настанд ортопедийн хэрэгсэл олгохдоо журамд байгаа эсэхийг нягталж байх
  • Рашаан сувилалд амарсны төлбөрийг илүү дутуу олголтыг сайтар нягталж олгож байх

 Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

  • Төсөл, хөтөлбөрийн эргэн төлөлтөнд хяналт тавьж, гэрээнд заасан хугацаанд багтаан төлүүлж ажиллах.
  • Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр, удирдамжид заасан ажиллах хоног хугацааг хэтрүүлэхгүй байх;
  • Төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулахдаа зохих хууль журмын дагуу ашиг сонирхолын зөрчилгүй зохион байгуулж байх;
  • Санхүүгийн анхан шатны баримтын бүрдлийн огноо, хаанаас ямар байгууллагын баримттай эсэхэд хяналт тавьж,  шатахууны тооцоог замын хуудастай тулгалт хийж явсан км-ыг тооцох зэргээр  хяналт тавих;
  • Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд явцын болон гүйцэтгэлийг хяналтыг тогтмол хийж, үр дүн үр нөлөөг тооцон хэрэгжээгүй төсөл арга хэмжээг буцаан татаж сангийн хөрөнгийн үр ашигтай байдлыг сайжруулахад анхаарч ажиллах;

Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн коллеж, төвүүдэд:

  • Тушаал гаргахдаа үндэслэлийг зөв гаргаж, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, байгууллагын өөрийн дагаж мөрдөх шийдвэрийн батлагдсан огноо, дугаар, дүрэм журмын нэр томьёог бүтэн бичиж, найруулга, үг үсгийн алдааг сайтар нягталж байх;
  • Архивын хадгаламжийн нэгжийн хадгалах хугацаа, баталгааны хуудсыг бичиж,  явсан бичигт хянасан, боловсруулсан тэмдэглэгээг цаг тухайд хийлгэж хавсралтгүй бичгүүдийн хавсралтыг нөхөн бүрдүүлэх;
  • Байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг таслан зогсоож гэрээг шинэчлэн хийх;
  • Захирлын бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж сахилгын арга хэмжээ авахдаа хуульд нийцүүлэн цалингийн 20 хувиас доош хэмжээгээр ногдуулж байх;
  • Сургалтын менежер журнал хөтлөлтийг сайжруулж, хяналт тавин, суралцагчдын хувийн хэргийн бүрдлийг бүрэн бүрдүүлж хэвших, ажлын хариуцлага алдсан ёс зүйн зөрчил гаргасан багш ажилчдад хариуцлага тооцуулах санал гаргаж байх;
  • Суралцагчдын ирц хангалтгүй байгаад анги удирдсан багш дүн  шинжилгээ хийж, хичээл таслалтын шалтгаан нөхцлийг тодорхойлон хичээлийн идэвхи, оролцоог сайжруулахад анхаарч ажиллах;
  • Зөвлөх, тэргүүлэх, заах арга зүйч мэргэжлийн зэргийн нэмэгдэл авч буй багш нарын зэргийн нэмэгдэл олгох хугацаанд хяналт тавьж хугацаа дууссан тохиолдолд нэмэгдлийг олгохгүй байх.

Хэвлэх Share