БНСУ-д 2018 оны "Е-9" визийг шинээр 56 мянган хүнд олгоно

БНСУ-д 2018 оны "Е-9" визийг шинээр 56 мянган хүнд олгоно

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх  гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд  олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд

-       Үйлдвэрлэлийн салбарт 42 300,

-       Хөдөө аж ахуйн салбарт 6 600,

-       Загас агнуурын салбарт 2 600,

-       Барилгын салбарт 2 400,

-       Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.

“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.

Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ  гэдгээ мөн мэдэгдсэн байна.

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


Хэвлэх Share