Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар сургалт зохион байгуулагдлаа

 

Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр  Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар МБС-ын байгууллагын удирдлагуудад зориулсан сургалтыг  2018 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.   

 

Сургалт Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн олон улсын туршлага, чиг хандлага болон түүнд нийцүүлэн өөрийн орны нөхцөлд санал болгож буй үнэлгээний үйл явц  болон холбогдох судалгааг танилцуулах, мэргэжлийн боловсролын салбарын удирдах ажилтанг чадавхжуулах зорилготой явагдлаа.

 

Сургалтын эхний өдрийг Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн Чадамжид суурилсан үнэлгээний  бүрэлдэхүүнийг хэрэгжүүлэгч HRD Korea олон улсын байгууллагын зөвлөх Др.Пак, үндэсний зөвлөхүүд удирдан явуулсан бол хоёр дахь өдөр Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжийн хэрэглээ, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Удирдах ажилтны харилцааны сэтгэл зүй болон амжилтын үндэс агуулгын хүрээнд Монгол улсын гавьяат хуульч, ХНХЯ-ны мэргэжилтэн Д.Ренчиндорж, ХХҮЕГ-ын мэргэжилтэн Т.Лхагвасүрэн, Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Ш.Дариймаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн, Үндэсний статистикийн газрын шинжээч Б.Анхзаяа, Хүний нөөцийн хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батгэрэл, МУБИС-ийн багш, доктор О.Мягмар, МХАҮТ-ийн ажилтан А.Энхцэцэг, Константин Маломуж нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Сургалтад  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 60 гаруй төлөөлөл,  мөн ХНХЯ, ХХҮЕГ-ын МББХГ, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн   нийт 80  оролцогч хамрагдлаа.

  • 111111

  • 1111111

  • 1111

  • 11111

  • 111

  • 11

  • 2

  • 1


Хэвлэх Share