НУТАГ БУЦАХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ИРГЭНД СХТТТШ-д НЭМЭЛТ ОНОО ӨГӨХ БА ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛНӨ

НУТАГ БУЦАХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАНД ХАМРАГДСАН

ИРГЭНД СХТТТШ-д НЭМЭЛТ ОНОО ӨГӨХ БА ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛНӨ

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн 15 дугаар зүйлийн 6 дугаар заалт, 15 дугаар зүйлийн 7 дугаар заалт болон БНСУ-ын гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх тогтолцооны гадаад ажиллах хүчний эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, ажил олгогч ажилчин хоорондын зөрчлийг багасгах, амьдрах орчин, хөдөлмөрийн орчинг сайжруулах, холбогдох даатгалуудад хууль ёсны дагуу хамруулах, Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан ажилчдыг хөдөлмөр эрхлэлтийн хугацаанд нь нутаг буцаах тухай хөтөлбөр боловсруулан, нутаг буцахаас өмнө БНСУ-д гадаад ажилчдад зориулсан солонгос хэлний болон ажилд орох буюу аж ахуй эрхлэх үнэ төлбөргүй сургалтанд хамрагдан сертификат гэрчилгээ авсан иргэдийг эх оронд нь ажлын байраар хангахад туслах, СХТТТШ-д бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ нь гадаад ажиллах хүчийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төвүүдийн тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд монгол иргэдийг сургалтанд идэвхитэй хамрагдах, эх орондоо буцаж ирэхэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх чадвартай болгох зорилготой холбоотой.

Энэ арга хэмжээтэй холбоотойгоор 2018 оны эхний хагас жилийн СХТТТШ-ын бүртгэлд хамрагдаж болох иргэдээс доор нэр дурдсан иргэд нь бүртгэлийн 24 ам.доллараас чөлөөлөгдөх юм.

  1.  Хөдөлмөр эрхлэлтийн “Гарааны бизнес”  эхлэх мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүс (5 оноо),
  2. Солонгос хэлний боловсролыг дээшлүүлсэн хүмүүс (5 оноо ),
  3. Солонгос хэлний боловсролыг дээшлүүлсний дараагийн шат TOPIK 3 буюу түүнээс дээш түвшинг төгссөн хүмүүс (20 оноо),
  4. Хөдөлмөр эрхлэлтийн “Гарааны бизнес”  эхлэх мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүс + Солонгос хэлний боловсрол эзэмшсэн хүмүүс  (10 оноо)

 

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


Хавсаргасан файл:


Хэвлэх Share