"Зөв шийдвэр хамтдаа гаргая" уулзалт арга хэмжээ боллоо

"Зөв шийдвэр хамтдаа гаргая" уулзалт арга хэмжээ боллоо

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа  Консулын газрын зүгээс Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдийн дунд гарч буй гэмт хэргийг бууруулах, хууль бусаар оршин сууж буй иргэдийн тоог багасгах, хууль бусаар оршин суухад гарах сөрөг үр дагаврыг таниулах, бууруулахад чиглэсэн арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй талаар БНСУ дахь ХНХҮТ-өөс  мэдээлэл ирүүллээ.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай улсын 47,250 иргэн тус улсад урт болон богино хугацаагаар байнга оршин сууж байгаагаас 13,494 иргэн хууль бусаар оршин сууж байгаа ба хууль бус иргэдийн тоо 2014 оны мөн үетэй /7,409 иргэн/ харьцуулахад 6,085 орчим хүнээр нэмэгджээ

 Монголчуудын дунд нийтлэг гарч буй гэмт хэргээр хулгай, бичиг баримтгүйгүйгээр болон согтуугаар жолоо барих, хүчин, танхай зэрэг төрлийн гэмт хэргүүд ихээр бүртгэгдсэн байна. Солонгос улсад хяналтын камерын систем маш сайн хөгжсөн тул хулгайн хэрэг үйлдэх ямар ч боломжгүйг анхааруулав. Солонгос улсад шинээр ирж буй монгол иргэдэд гэмт хэрэг хийхгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ухуулга сурталчилгааг сайтар хийх хэрэгтэйг зөвлөмж болгосон байна.

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


Хэвлэх Share