Сэлэнгэ аймагт Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Сэлэнгэ аймагт Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2016 оноос Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх (SECIM) төсөл” хэрэгжиж эхэлсэн ба энэхүү төслийг туршин нэвтрүүлэхээр Сэлэнгэ, Дорнод, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд сонгогдож, төслийн хүрээнд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтууд хийгдэж байна.

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2017 оны А/263 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад мэргэшсэн сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох арга зүйн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах “Ажил, мэргэжлийн чиг баримжааны зөвлөх бэлтгэх” 5 өдрийн 40 цагийн сургалтыг SECIM төсөлтэй хамтран зохион байгууллаа.  

Энэхүү сургалтын зорилго нь орон нутгийн сумдын иргэдэд хөдөлмөр, эрхлэлтийн суурь үйлчилгээг анхан шатанд хүргэдэг мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг зохион байгуулах мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэжлийн харилцааны  ур чадвар, хандлага, ажлын арга зүйг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийт 30 албан хаагчид хамрагдав.

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг

  • Сэлэнгэ аймаг


Хэвлэх Share