Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна


Мэдээллийн технологийн зогсолтгүй өөрчлөлт, хурдтай хөгжил, интернет хэрэглээний байнгын өсөлт, шинэчлэлтээс шалтгаалан, мэдээллийн технологийн шинэ эрэлт хэрэгцээ, шинэ технологид хурдан суралцах, дасан зохицох чадвар бүхий мэргэжилтнүүдийн хэрэгцээ өдөр ирэх тусам  өсөн нэмэгдэж байна. Иймд энэхүү өсөлттэй холбоотойгоор Мэдээллийн технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах чадварлаг боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах зорилготой сургалт 2 хоногийн хугацаанд ХХҮЕГ-т болж байна.


Сургалтыг нээж ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд Та бүхэн маань Улсын болон хувь хүний нууцыг хариуцан ажилладаг өндөр хариуцлагатай албан хаагч нар билээ. Та бүхний өдөр тутмын ажил тусгай хуулиудаар зохицуулагдаж мөн хамгаалагддаг чухал ач холбогдолтой байдаг учраас бид өнөөдөр ийнхүү цуглаад байна.

 

Мөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд Та бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй сургалт, заавар зөвлөгөө, мэдээлэл, арга зүйгээр хамаарах газар, хэлтсийг ханган ажиллаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Энэхүү сургалтаар олж авах мэдлэг, чадварыг хариуцсан аймаг, дүүргийн газар, хэлтэс, хороонд хамтран ажиллагч бусад мэргэжилтнүүддээ зааж сургах, мэдлэжүүлэх, салбарын холбогдолтой програмуудыг дээд түвшинд ашиглуулж сургах нь энэ сургалтаар дамжуулан Та бүхнээс хүлээгдэж буй гол үр дүн юм.


Эрхэлсэн ажилдаа санаачилгатай байж, сургалтандаа идэвх, үр дүнтэй хамрагдаарай. Ажлын өндөр амжилт хүсье” гэв.


Сургалтын хоёр дахь өдөр мэдээллийн технологийн чиг хандлага, Монгол болон дэлхий дахинд тохиолдож буй кибер гэмт хэргүүдийн тухай, тоон шилжилт зэрэг сэдвүүдээр сургалт үргэлжилнэ. Сургалтад нийслэл, аймаг, дүүргийн ХХҮГазар, хэлтсийн мэдээллийн технологийн 31 мэргэжилтнүүд, НХБХГ-ын 10 ажилтан хамрагдаж байна.


Сургалтад хамрагдаж буй нийт оролцогчиддоо амжилт хүсье!

  • IT Training

  • IT Training

  • IT Training

  • IT Training

  • IT Training

  • IT Training

  • IT Training


Хэвлэх Share