ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

Намайг Баасанхүү овогтой Цэцэгмаа гэдэг. Би 2016 оны 5-р сард СХТТШ-д тэнцэж  БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршин бусад монгол эмэгтэйчүүдийн л адил ажлын санал хүлээж эхэлсэн. Өнөөдөр Монголд маань амьдрал ямар байгаа билээ. Би  хууль ёсны дагуу айж, нуугдаж, ажиллаж амьдрахгүйн тулд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг маш их хүсэж байсан.

Энэ хугацаанд таних, танихгүй хүмүүсээс үнэн худлаа нь мэдэгдэхгүй мэдээллүүд их авдаг байв. Үүний нэг нь facebook-ээс –Нэр нь байршсан ч ажлын санал ирэхгүй байгаа хүнд гэрээгээр татуулж өгнө  гэсэн зар явж байсан. Чатаар ороод ир гэсний дагуу асуухад 8,5 сая төгрөгөөр явуулна гэж хэлсэн. Гэрийнхэн маань –Монгол Улсад ганцхан бирж /ХХҮЕГ/ л явуулдаг гээ биз дээ. Тэр газраас нь асуу. Дараа нь шийдвэрээ гарга гэж зөвлөсний дагуу тус газар дээр ирж худал болохыг мэдсэн. Эргэж тэр хүмүүстэй ч холбогдоогүй.

Ингээд хэсэг мартчихсан, ажлаа хийгээд явж байтал саяхан над руу 77121285 дугаараас –Танд БНСУ-аас ажлын санал ирсэн тул ХХҮЕГ дээр ирж Хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцана уу гэсэн баярт мэдээг дуулгасан.

Иймд, миний адил явах гэсэн их хүслээсээ болж худал зар, барьцгүй мэдээлэлд итгэн, санхүү, сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирохгүй байхыг анхааруулж байна.

Мөн ХХҮЕГ-ын хамт олонд энэ ялдамд баярласан сэтгэлээ илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсье.

 Б.Цэцэгмаа

 

 


Хэвлэх Share