“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”–ний хүрээнд төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ тооцон ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”–ний  хүрээнд сонгинохайрхан дүүрэгт анх удаа “үнэ цэнэтэй ахмадууд” төслийг  амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ тооцон ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталсан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”–ийн хүрээнд “Үнэ цэнэтэй ахмадууд” төслийг Шинэ хөгжлийн түлхүүр ТББ-тай хамтран хэрэгжүүлж, Нийслэлийн хэмжээнд анх удаа төрийн захиргаа, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гэсэн 4 салбарт Ахмад мэргэжилтнүүдийн хуримтлалын бүлэг байгуулагдан нийт 60 ахмад мэргэжилтэн хамрагдан бүтэн жилийн турш ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, хуримтлалын бүлийн үйл ажиллагааг Олон улсын аргачлалын дагуу амжилттай хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллалаа.

Бүлгүүд сар бүр хэлтэс дээр тогтмол нэг өдөр нэг цагт цугларч, бүлгийн хурлаа хийж,  зөвлөхийн ёс зүй, хандлага, эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх,  иргэдийн оролцоон дээр суурилсан төслөөр дамжуулан тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд татан оруулах боломжийг бий болгох, шинээр ахмадууд нийлэн хамтдаа ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх, насан туршийн боловсрол чадваржуулах сургалтаар дамжуулан тухайн ахмад нэг бүрийн хувь хүний хөгжлийг дээшлүүлэхэд нөлөөлөх зэрэг сонирхолтой мэдээ мэдээлэл, сургалт, зөвлөгөөг  мэргэжлийн багшаас авч бүлгийн гишүүдийн төрсөн өдөр, шагнал урамшууллыг хамтдаа тэмдэглэж, өвдсөн зовсон нэгэндээ сэтгэлийн дэм өгөх, өөрийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэн хадгаламж хуримтлалтай болох, орлогоо  нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа чиглүүлэн ажилласан байна.

Төсөлд хамрагдсан ахмадууд хамт олон болохын давуу талыг мэдэрсэн, идэвхи зүтгэлтэй, эе эвтэй, өндөр зохион байгуулалттай их сайхан хамт олон болж чадсан нь төслийн үр дүнг харуулж байна.

  • “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”–ний хүрээнд төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ тооцон ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Хэвлэх Share