ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР НЬ БНСУ-ЫН ГУРВАН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс 2019 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү Конгрессын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход чиглэнэ.

     Дээрх арга хэмжээний үеэр 07 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа нь

  1. Солонгосын нийгмийн халамжийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Санг Муг-тай халамжийн салбарт фүүд банктай хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг зурж баталгаажууллаа.
  2. Нийгмийн хамгаалал, мэдээллийн үйлчилгээний төвийн дарга Лим Хээ Тиаг-тай Нийгмийн хамгааллын мэдээллийн салбарт хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг зурж баталгаажууллаа.
  3. Олон Нийтийн Санг төлөөлж Йе Жонг-Сук-тай  халамжийн салбарт БНСУ-ын Олон нийтийн сан ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг зурж баталгаажууллаа.

Хэвлэх Share