2019 оны 2 дугаар хагас жилийн Солонгос хэлний түвшин тогтоох “ТУСГАЙ” шалгалтад тэнцсэн иргэдийн анхааралд

2019 оны 2 дугаар хагас жилийн Солонгос хэлний түвшин тогтоох “ТУСГАЙ” шалгалтад тэнцсэн иргэдийн анхааралд

/Дараах нэр бүхий иргэд хамрагдана/

 

  1. Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт (СХТТТШ) (2019 оны 8 дугаар сард  шалгалт өгч тэнцсэн иргэд)
  2. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд (ЭМҮШ) хамрагдана уу.

Иргэд,  ЭМҮШ-нд хамрагдахын өмнө дараах зүйлсийг анхаарна уу

ХӨСҮТ-ийн амбулаторын 122 тоотод 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 9:00-12:00 цагийн хооронд очиж бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээг нэг дор хийнэ. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг тулгаж оруулна. Доор дурдсан бичиг баримтыг авчраагүй тохиолдолд ЭМҮШ-нд хамрагдах боломжгүй.

 

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
  • СХТТТШ-ын бүртгэлийн тасалбар
  • ЭМҮШ-ний төлбөр 80 000₮ төгрөгийг тус эмнэлгийн кассанд бэлнээр тушаана.
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр эгц урдаас харсан, бараан хувцастай авахуулсан байх)

Анхаарах зүйлс:

  • ЭМҮШ-нд зөвхөн шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу товлосон хугацаанд хоцролгүй хамрагдана. Иргэд өөрийн хуваарийг нягтлан шалгах үүрэгтэй;
  • Өлөн / цэвэрхэн, өнгийн биш шилэн саванд өлөн шээс авч очих /байх;
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх;
  • ЭМҮШ -нд хамрагдахдаа хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Өөрийн оронд хүн оруулахыг оролдсон тохиолдолд тэнцээгүйд тооцно;
  • ЭМҮШ -нд тэнцээгүй бол БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй бөгөөд ЭМҮШ -ний хураамж буцаан олгогдохгүй;
  • ЭМҮШ -ний хуваариас хоцорсон болон өвчлөлтэй гараад дахин эмчлүүлж эдгэрсэн иргэд СХТТШ - ын онооны 2 жилийн хүчинтэй хугацаандаа ХХҮЕГ-т өргөдөл гарган хамрагдах боломжтой;

  • ЭМҮШ -ний хариуг ХХҮЕГ ын 207 тоотод  9-р сарын 18-нд  өөрийн биеэр ирж сонсоно.
  1. ТЭНЦСЭН иргэд БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэхдээ:
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр эгц урдаас харсан, бараан хувцастай авахуулсан байх),
  • Гадаад паспорт эх хувь (бүртгүүлсэн өдрөөс нэг жилийн хугацаа болон түүнээс дээш хугацааны хүчинтэй байх),
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар авчирна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР


Хэвлэх Share