ФОТОГРАММЕТР /Photogrammetrists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Обьектын хэлбэр, хэмжээ, байрлал болон бусад үзүүлэлтүүдийг түүний гэрэл зураг дээрх дүрслэлээр нь тодорхойлох арга зүйг судлах, агаарын зургаас байр зүйн зураг зохиох төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх болон удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тусгай зориулалтынаэрофотоаппарат, хээрийн хэмжилтийн үед ашиглах геодезийн хэмжилтийн төрөл бүрийн багаж тоног төхөөрөмж, компьютер, хэвлэгч, плоттер, стерео үүсгэх зориулалтын нүдний шил болон шугам зургийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Геодези, зураг зүйн чиглэлээрнарийн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Харилцан ярилцах, асуулга хийх, бүлгүүдийг чиглүүлэх, задлан шинжлэх, олон нийтийн санаа бодлыг сонгох, мэдээ тоймлох, архивлах зэрэг аргуудыг ашиглан агаарын зураглалыг удирдах ба өгөгдөхүүнүүд цуглуулах.
  • Агаарын зураглалын хэрэгцээ болон тусгай хэв загвар зэрэг аливаа тусгай шаардлагыг таньж мэдэхийн тулд түншүүдтэй зөвлөлдөх.
  • Ашиглагдах мэдээлэл, үйлдэмжийн нөөцийг болон агаарын болон байр зүйн зураглалын багаж хэрэгсэл, материалын дизайныг оролцуулан, агаарын зураглалын дэлгэрэнгүй төслийг тодорхойлох ба тодотгох.
  • Агаарын зураглалын туслах боловсон хүчин, байр зүйн зураглалын өгөгдөхүүн олж авах, хайгуулчдыг оролцуулан хүний нөөцийн гишүүдийн ажлыг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих.

Мэргэжлийн ур чадвар

Агаарын зураглалын технологийг сайтар эзэмшсэн, тоног төхөөрөмж, аппарат, хэрэгсэлтэй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, техник болон гар ажиллагааны багаж хэрэгслийг зөв ашиглах, засварлах ур чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарлын шилжилт, хуваарилалт, тогворжилт сайтай, техник,бүтээлч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, эрсдлийг даван туулах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн, хээрийн нөхцөл. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм мөрдөөгүй, мэргэжлийн ур чадвар дутагдсанаас алдаа гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Фотограмметрч нь ирээдүйд агаарын зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжид мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, зайнаас тандан судлалын мэргэжилтэн, шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш зэргээр ажиллах бүрэн боломжтой.