ШАХУУРГЫН НАСОС АЖИЛЛУУЛАГЧ ОПЕРАТОР /Pumping operators/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хий, газрын тос болон бусад шингэн, уурхайн шавар болон нунтаг материалуудыг сав ёмкость руу болон үйлдвэрлэлийн ажиллагаа руу шахаж тээвэрлэх зориулалт бүхий цахилгаанаар ажилладаг суурин болон зөөврийн насосыг арчилж удирдаж ажиллуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин буюу зөөврийн насос

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд ажлын байран дээр дунд хугацааны дадлага хийх хэрэгтэй, мэргэжлийн чиглэлийн техникийн коллеж, техник мэргэжлийн сургуульд суралцах. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Насосны сав руу химийн бодис уусмалыг нэмж, тодорхойлолтонд нийцүүлэх.
  • Хий, шингэн, уурхайн шавар, нунтаг материал агуулсан сав ёмкостийг хэмжүүрийн саваагаар буюу эсвэл мөнгөн усаар хэмждэг заалт бүхий хэмжүүрүүд, савны картуудыг шалгах замаар түвшинийг нь тогтоож арчилах.
  • Ус ариутгах, хөргөх, халуун хүйтэн солилцох зэрэг нэмэлт үйлдэл хийдэг нэмэлт тоног төхөөрөмжүүдийг арчилах.
  • Шахуургаар шахагдсан бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, хэрэглэсэн нөөц, заалтууруудын дүн, ажиллагааны цаг хугацааг тус тус тэмдэглэж авах.
  • Дохио зангаа, радио, утас зэрэг хэрэгслүүдийг ашиглан бусад ажилтнуудтай холбоо барьж, материал бодисыг урсгаж эхлэх болон дуусахыг тохиролцох.
  • Шалгах тоног төхөөрөмж ашиглан материал болон химийн уусмалыг шалгах.
  • Гар багаж болон тоног төхөөрөмж ашиглан шахуургыг цэвэрлэж, тасалж засварлах.
  • Шахуургаар шахагдах материалын хэмжээг тодорхойлохын тулд үйл ажиллагааны хуваарь, зааврыг унших буюу амаар чиглэл авах.
  • Хоёр ба түүнээс дээш материалыг нэг сав руу шахаж, холимог материал үүсгэх.
  • Материалыг боловсруулах, хадгалах, тээвэрлэх хэсгүүд рүү бүтээгдэхүүнийг шахахдаа тухайн шахуургаар шахсан бүтээгдэхүүн материалыг дамжуулж буй турба хоолой тэдгээрийн холболтууд крант, вентелүүд, насосны болон ёмкостиудын хүчин чадал, хязгаарлалтуудыг мэдэж зөв зохицуулах.
  • Заалтууруудыг уншиж, тоног төөхөрөмжийг шалган, сав ёмкостийн түвшин, дулааны температур, химийн бүтэц нь тодорхой түвшинд байгаа эсэхийг хянаж, хэвийн биш зүйл гарвал тайлагнах.
  • Материалыг шахахын өмнө шахуурганд болон саванд гар багаж ашиглан шланк, турбаг холбож бэхэлэх.
  • Лабораторын шинжилгээнд зориулж уусмалын дээжийг цуглуулан хүргэх.
  • Хий, шингэн, шавар буюу нунтаг материалыг шахуургаар шахаж эхлэх буюу түүний урсгалыг зохицуулахын тулд крант эргүүлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Мэдээллийг үр дүнтэй дамжуулахын тулд бусдад ярих. Систем яаж ажиллах ёстой болон нөхцөл байдал, үйл ажиллагаанд хэрхэн өөрчлөлт хийх, үр дүнд орчин яаж нөлөөлөхийг тодорхойлох.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Асуудал шийдвэрлэхдээ шинжлэх ухааны дүрэм, аргыг ашиглах. Хараа хөдөлгөөний ой тогтоолт, орон зайн баримжаалал, хийсвэр сэтгэхүй сайтай,олон янзын нөхцөл байдалд хөрвөн ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай, ачаалал даах чадвартай. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба уртасгасан цаг. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллах орчинтой холбоотой эрсдэл гарч болно. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Цаашид инженер техникийн ажилтан, техникийн сургагч бригад, хэлтсийн дарга болох боломжтой.