КУЗОВ ЗАСВАРЧИН /Automotive body and glass repairers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Кузов засварчин нь автомашины кузов засвар болон шил солих зэрэг ажлыг хийдэг. Кузов засварчин нь машины өдөр тутамд гардаг эвдрэлийг, жижиг эвдрэл буюу цуурсан хэсэг мөн бүтэн хаалга солих зэрэг ажлуудыг хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хийн төхөөрөмж, төмөр таслагч буу, хийн гагнуур, гидравлик хөшүүрэг, алх, багаж хэрэгсэл, гар багаж, алх, халив, эвхэгч, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль эсвэл мэргэжлийн сургалтанд суралцсан байх, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Эвдрэлийг оношилж, засвар хийх аргаа сонгох, гэмтсэн их биеийн хэсгийг авч, эвдрэлийг тэгшлэх.
  • Нарийн жижиг эвдрэлүүдийг засварлаж, дахин суурилуулах.
  • Цонх, салхины хамгаалалт болон салхины шилийг суурилуулах.

Засвар хийгдсэн хэсгийг тэгшилж элсэн зүлгүүрээр зүлгэж, өнгөлөх.

  • Шинэчлэн засварлагдсан хэсгүүдийг угсрах.
  • Авто машины кузов засварлахдаа тодорхой нэг нарийн хэсэгт ч гэсэн онцгой анхаарч төгс хийх, хаалганы нугас салгах, алхаар хонхорыг тэгшлэх зэрэгт гар багаж ашиглаж жигд хөдөлгөөнгүйгээр хийх.
  • Машиныг оношлохдоо ямар тохиолдолд хэрхэн зөв багажаар тохируулан засахыг сонгох.

Мэргэжлийн ур чадвар

Суралцах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах, үйлчилгээ үзүүлэх чадвар, детальчлан ажиллах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, хүлээцтэй байдал, хурдан сэтгэх, сонсох чадвар, техник болон бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн мэргэжлийн зэрэг ахиулж, зэргийн болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж байна. Мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч, багш гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших боломжтой. Мөн энэ мэргэжлээрээ боловсролоо ахиулж их дээд сургууль, коллеж төгсөж механик, инженер, дарга зэрэг ажил хийх боломжтой