ЛАБОРАНТ /Материалын/ /laboratory technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зам барилгын ажилд авто замыг барихад ашиглах материалуудыг судлах, шинжилгээ хийж, стандарт шаардлагыг дагуу тохирч байгаа эсэхийг шинжилгээ хийж, удирдах албан тушаалтанд тайлагнах ажлыг хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Лабораторийн хэмжих, турших багаж хэрэгслэл, төхөөрөмж, жин хэмжүүрийн болон бусад хэрэгслүүд, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэлийн үнэмлэх, зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Нягт тодорхойлох, даац тодорхойлох, ширхэглэлийн бүрэлдэхүүн тодорхойлох, урсалт, уян налархайг тодорхойлох, зэрэг материалын шинжилгээг материалын инженерийн хяналтан дор гүйцэтгэх.
  • Өдөр тутам замд ашиглах материалын шинжилгээг хийж, хариуг материалын инженерт гаргаж өгөх.
  • Далангийн болон хучилтийн даац болон нягтыг шалгах.
  • Шууд удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
  • Хөдөлмөр хамгааллын дүрэм, заавар журмыг чанд сахих.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээ эзэмшсэн, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. Бие хүний сэтгэл зүйн онцлог шинж чанарууд: Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, анхаарал төвлөрөлт сайтай,техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн мэргэжлийн зэрэг ахиулж, зэргийн болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж байна. Мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших боломжтой. Мөн энэ мэргэжлээрээ боловсролоо ахиулж их дээд сургууль, коллеж төгсөж механик, инженер, дарга зэрэг ажил хийх боломжтой