МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЕХНИКЧ /Mechanical engineering technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Инженер болон физикч эрдэмтдийн удирдлаган дор машин тоног төхөөрөмжийг сайжруулах, өөрчлөх, шинэчлэх, зохион бүтээх, загварчлах, боловсруулах, турших, шалгах ажлыг механик инженерийн онол зарчмыг ашиглан хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Цахилгаан хүчдэл гаргах моторууд, эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмжүүд, доторхи тоног төхөөрөмжүүд, өргөгч, цахилгаан шат, төрөл бүрийн дамжуулагч систем болон автомат шилжүүлэгч станцууд, үйлдвэрийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж, компьютер, програм хангамж, хэвлэгч, хэмжигч, шугам, тооны машин.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Механикийн чиглэлээр сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сэлбэг эд ангийн зураг схемийг бэлтгэж, ажлын болон гаднын гэрээлэгч байгууллагуудаар хийлгэх хэсгүүдийн хүсэлт захиалга бичих.
  • Машин тоног төхөөрөмжийн оператор болон засварын газруудаар хийлгэх эд анги, сэлбэгүүдийн нарийвчилсан зураг зурах, төслийн удирдамж болон схем зургийг дахин уншиж, шалгалт туршилт явуулах горим, үзүүлэлт, зорилтуудыг мөрдөн техникийн асуудлуудыг шалгаж, дахин дизайн хийх шаардлагатай эсэхийг тодруулах.
  • Хийцийн үйлдвэрлэл, угсралт болон шалгалт туршилтын болзол шаардлагыг гаргаж, өөрчилж төлөвлөхийн тулд төслийн зааварчилгаа тодорхойлолтуудыг уншиж, нягтлах.
  • Үйлдвэрлэлийн машин техник, тоног төхөөрөмж болон хэмжилтийн багажууд зэрэг бүтээгдэхүүнийг шинээр болон механик эд ангийн өөрчлөлтөд зохицуулан зохиож, үйлдвэрлэж, угсрах, дизайн, үйлдвэрлэлт болон угсралтын арга, зураг төслийн арга техник, горимын талаар ажилтнуудтай ярилцаж, засвар өөрчлөлтийг зохион байгуулах.
  • Тоног төхөөрөмжийн үйлдлийг сайжруулах, төслийн саналуудыг шалгахын тулд үйлдэл ажиллагааны янз бүрийн нөхцөл байдлуудад эд анги болон бүрэн угсрагдсан техникийн туршилт, шалгалтыг зохион байгуулах, шугам дүрсийг хянаж, алдаатай зургуудыг дизайнарт буцаах.
  • Шалгалтын дүнг дизайнтай буюу тодорхой үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилж, тоног төхөөрөмжийг тодорхойлолтонд нийцүүлэн өөрчлөх тохируулгуудыг шалгах, инженерийн ур чадварыг ашиглан багаж хэрэгсэлийн зураг дизайныг үнэлж дүгнэн, багаж хэрэгслийн хэмжээ, хэлбэр, үйлдлийн тодорхойлолтуудыг харьцуулан дүгнэх.
  • Шалгалтын дүнг инженерийн хэлтэст гардуулан өгч, дизайн болон материалын өөрчлөлтийн талаар санал зөвлөмж гарган бусад техникчидтэй зөвлөлдөх.
  • Тодорхой үзүүлэлт, хэмжээг гарган авахын тулд санал болгож буй системийн тоног төхөөрөмжийн шаардлагатай хүчин чадлыг тооцоолон, тоо баримт дүнг инженерээр батлуулах.
  • Шалгалт туршилтын горим болон үр дүн, тоон болон график мэдээлэл, бүтээгдэхүүнд оруулах өөрчлөлтийн санал туршилтын арга барилын санал зэргийг бүртгэх, эд ангиудын үйлдэл, гүйцэтгэлийг задлан шинжлэхийн тулд тодорхой ажиллагааны нөхцөл, темпратурт цахилгааны гаралт оролт болон ампер хүчдэл хэмжилтийг тогтоох тоолуур ажиллуулж, багажны тоолуур заалтуурыг унших.
  • Ажиллах хүч болон материалыг худалдан авсан болон үйлдвэрлэсэн сэлбэг эд ангиуд тутамд тооцож, нийт угсралт туршилт, суурилуулалтын ажлын үнэ өртөгт багтан орох хүчин зүйлүүдийг тооцоолох.
  • Ижил төстэй болон туршилтын аппаратуудыг суурилуулж, туршилт ажиглалт явуулан ижил төстэй үйлдлийн туршилтын дүнг бүртгэх. 

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээ зэмшсэн, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн мэргэжлийн зэрэг ахиулж, зэргийн болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж байна. Мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч, багш гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших боломжтой. Мөн энэ мэргэжлээрээ боловсролоо ахиулж их дээд сургууль, коллеж төгсөж механик, инженер, дарга зэрэг ажил хийх боломжтой