НИЙТИЙН ТЭЭВРИЙН БАЙЦААГЧ /Public Transportation Inspectors/

Хийж гүйцэтгэдэг ажил

Сэтгэл ханамжтай, тав тухьтай үйлчилгээ болон хууль тогтоомжийн биелэлтийг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгслийн системийн үйл ажиллагаанд хяналт хийх. Осол, тоног төхөөрөмжийн эвдрэл болон санал гомдлыг шалган байцаах. Ажилтнуудын зан төлөв, зорчигчдод үйлчилж буй байдал, тээвэрлэлтийн дүрэм журам, үйлчилгээний цагийн хуваарь баримталж буй эсэх, өгөгдсөн үүргийн гүйцэтгэлд хяналт тавина. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Гар утас, үзэг, харандаа, дэвтэр, зөөврийн компьютер, хууль дүрмийн эмхэтгэл, фото аппарат.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Тээврийн болон үйлчилгээний талаар мэргэшсэн, бакалаврын зэрэгтэй байх, ажлын дадлагатай байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

• Зорчигч суулгах, буулгахад шаардагдах хугацаа, тээврийн хэрэгслийн маршрутын замын болон зогсоол дээрх замын хөдөлгөөнийг ажиглах ба бүртгэх.

  • Цагийн хуваарийн удаашрал, осол, санал гомдлыг шалган байцаах.
  • Техникийн ашиглалт болон эвдрэл, механик гэмтлийг тогтоохын тулд нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад эд анги зэргийг шалгах ба засвар хийлгэх.
  • Нэмэлт тээврийн хэрэгсэл, маршрутын өөрчлөлт, үйлчилгээ болон үр дүнг сайжруулахаар өөрчилсөн цагийн хуваарь зэрэг үйлчилгээнд өөрчлөлт хийх шаардлагыг тодорхойлох.
  • Тоног төхөөрөмж болон зорчигчдод аюултай нөхцөл байдлыг илрүүлэхийн тулд маршрутын дагуу авто машин жолоодох ба аюултай байдлыг арилгахын тулд орон нутгийн захиргаатай зөвшилцөн шийдвэрлэх.
  • Үйлчилгээг сайжруулах арга замуудын талаарх санал зөвлөмжийг удирдлагад бичгээр хүргүүлэх.
  • Үйлчилгээнд гарсан доголдол бүрийг тайлагнах, засуулах.
  • Тээврийн ажилтнуудыг шагнаж урамшуулах, хариуцлага тооцох санал гаргах. 

Мэргэжлийн ур чадвар

Бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг сахиагүйгээс зам тээврийн осолд өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ олон жил, идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн ахлах байцаагч, багш, дарга зэрэг ажил хийх, мэргэжлээрээ судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, судалгааны болон төслийн багт ажиллах, боловсролын бакалавр, магистр, доктор (Ph.D), (D.Sc) зэрэг хамгаалах, дэд профессор, профессор цол авах ингэснээр цалин орлого нэмэгдэх боломжтой.