СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧ "Д ангиллын жолооч" /Bus drivers, School/

Хийж гүйцэтгэдэг ажил

Сурагчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг бусад тусгай үйлчлүүлэгч нарыг тээвэрлэнэ. Аюулгүйн дүрэм, журмыг сахина. Зорчигчдыг автобусанд суух, буухад нь туслана. Бензин, дизель, цахилгаан хөдөлгүүртэй олон зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийг сургууль, хороолол, арга хэмжээ болж байгаа газруудын хооронд зорчигчдын аюулгүй байдлыг ханган жолоодно.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тээврийн хэрэгсэл, газрын зураг, радио холбоо зэрэг багажтай байх.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, ажлын байран дээр богино хугацааны дадлага хийсэн, жолооны "Д" ангиллын тээвэрийн хэрэгсэл жолоодох эрхтэй, мэргэшсэн жолоочийн гэрчилгээтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тээврийн хэрэгслийн дугуй, тоормоз, шил, болон аюулгүйн техник тоноглол бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах, тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодохын тулд замын хөдөлгөөний дүрмийг сахих.
  • Сурагчид автобусанд суух ба буух үед болон тэднийг автобусны ойролцоо зам гарах үед замын хөдөлгөөний дүрмийг баримталж, сурагчдыг урьдчилан товлосон орон сууцны хорооллын байрнуудаас цагийн хуваарийн дагуу очиж суулгах, буулгах.
  • Газрын зураг уншиж, бичгээр буюу амаар авсан газарзүйн байрлалын удирдамжийг дагах.
  • Зорчигчдын тав тухтай байдлыг хангах үүднээс халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалтын системийг тохируулах, автобусны дотор талыг цэвэр байлгах, тээврийн хэрэгсэлд засвар хийх.
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг эзэмших, аюулгүй байдлыг хангахын тулд сурагчдын дотор дэг журмыг сахиулах.
  • Зорчигчдын тоо, аялалын тоо, ажилласан цаг, явсан километр, хэрэглэсэн түлшний хэмжээ болон авсан тээврийн хөлсний хэмжээг оруулан тайлан бэлтгэж өгөх. • Радио холбоо ашиглан маршрутын явцад гарсан цагийн саатал, осол болон замын хөдөлгөөний буюу тээврийн хэрэгслийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх. 

Мэргэжлийн ур чадвар

Ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, хууль дүрэм журмыг чанд баримтлан, авто машины техникийн боломжийг бүрэн ашиглаж, замын хөдөлгөөний явцад ирэх мэдээллүүдэд зөв, оновчтой хариу үйлдэл хийх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвар. Хүлээцтэй хандах, хууль дүрэм биелүүлэх сахилга, ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн. Үйлчилгээний хуваарийн дагуу ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүйгээс зам тээврийн осол гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ олон жил, идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн мэргэжлийн зэрэг ахиулж, болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж байна. Мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч, багш гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших боломжтой. Мөн энэ мэргэжлээрээ боловсролоо ахиулж их дээд сургууль, коллеж төгсөж механик, инженер, дарга зэрэг ажил хийх боломжтой.