ТӨМӨР ЗАМЫН ТОРМОЗ, СИГНАЛ АЖИЛЛУУЛАГЧ БА ЗАМ СОЛИГЧ /Railroad brake, signal, and switch operators/

Хийж гүйцэтгэдэг ажил

Төмөр замын замыг сольж ажиллуулна. Вагонуудыг холбох, салгах, зогсоох, урсгал чиглэлийг тааруулахын тулд тэднийг явуулах буюу зогсооно. Машинистад гараар буюу туг дарцагаар дохио өгнө. Галт тэрэгний холболтууд, бүртгэлийн хайрцаг, гар тормознуудыг шалгах ажил хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Туг, дарцаг, багаж хэрэгсэл, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийг сургуульд төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Төмөр замын вагонуудыг холбох болон салгахад зориулж туслах замуудыг найруулан нээх буюу хаах, чирч байгаа вагонд кабель утас холбох буюу уурхай, карьер, үйлдвэрийн газруудын ачааны тэвшүүдийг кабель гинжээр холбох.
  • Яаралтай зогсолт хийх, ирж яваа бусад галт тэргүүдэд дохио өгөх зорилгоор гэрлэн дохио, туг дарцаг, дэнлүү буюу торпедо зэргийг төмөр замын вагоны урд болон хойд талд байрлуулах.
  • Төмөр замын уулзваруудын сигнал, дохиолол, хөдөлгөөний эхлэл ба дуусах үеийг мэдэгдэж байгаа мэдээллүүдийг анхааралтай ажиглаж авах, бусад багийн гишүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулахын тулд тэдний өгч байгаа дохио сигналыг ажиглах.
  • Вагоны аялалын чиглэлийг өөрчлөхийн тулд зам солигчийг татах буюу түлхэх, зам, вагон, хөдөлгүүр зэргийн согог дутагдлыг шалгаж, шаардлагатай засварыг тодорхойлон хэрэгцээтэй үед засвар үйлчилгээнд явуулах.
  • Вагоныг холбох буюу салгах үед гар дохио, туг дарцаг, радио холбоо ашиглан зүтгүүр машины инженерүүдэд галт тэргийг явуулах буюу зогсоох дохиолол өгөх.
  • Өртөөний дарга нар, өртөөний диспетчерүүдийн амаар болон бичгээр ирүүлсэн зааварчилгааг хүлээн авч, замын болон вагоны чиглэл өөрчлөгдөх талаар мэдээлэл авах.
  • Вагон дээр гарах, вагоны тормозыг ажиллуулахын тулд шатаар авирах, вагонд хийн хоолойг түлхүүр ашиглан залгах, вагонуудын холболт, хийн хоолой, гар тормоз зэргийн бэхэлгээ, ажиллагааны хэвийн байдлыг шалгах.
  • Вагоны холболтууд, хийн хоолой, бүртгэлийн хайрцаг зэргүүдийг гар багаж ашиглан жижиг засвар хийх, вагоныг холбох буюу салгах, галт тэрэгнүүдийг тааруулах буюу зөрүүлэхэд зориулан хөшүүрэг хөдөлгөх. 

Мэргэжлийн ур чадвар

Ажлын дөртэй, хариуцлагатай, ажил гүйцэтгэх, хөдөлгөөний дохиолол, тэмдэглэгээ таних чадвартай, төмөр замын ажлын сахилга бат судалсан, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Ажлын ур чадвар, бүтээмжээ дээшлүүлж цалин хөлс нэмэгдэх, мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших боломжтой.