УСАН ОНГОЦНЫ ИНЖЕНЕР /Ship engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хөлөг онгоцны хөдөлгүүр, тавцангийн машин тоног төхөөрөмж, цахилгаан, ариун цэврийн болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн ажиллагааг хянаж зохицуулна. Хөлөг онгоцны явдал дунд түүний хөдөлгүүр машин тоног төхөөрөмжүүдийн заалтууруудыг хянаж хэвийн биш заалтууд тохиолдох үед хөлөг онгоцны холбогдох ажилтнуудад мэдээлэл өгнө. Хөлөг онгоцны хурд болон чиглэлийг өөрчлөх тушаал бүрийг бүртгэн авч, тоног төхөөрөмжийн хийж буй үйлдлүүд цахилгааны хүчдэлийн гаралт зэргийг инженерийн журнал болон хөлгийн журналд бүртгэнэ. Шаардлагатай үед гэнтийн ослын үед авах арга хэмжээний дасгал сургуулилт хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хөлөг онгоцны тоног төхөөрөмж, эд анги, хэрэгслүүд

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Усан тээврийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх, дадлага хийсэн байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хөдөлгүүрийн удирдлагад суурилуулах хөндий болон клапангуудыг суурилуулах, дизель хөдөлгүүр, цахилгаан мотор, насос, дамар болон бусад механик ба цахилгаан тоног төхөөрөмжийг арчилж засварлах ажил хийж буй хөлгийн гишүүдийг удирдах.
  • Хөдөлгүүрийн болон бусад тоног төхөөрөмжийн ажиллагааг хянаж шалган тэдгээрт учирсан гэмтэл согогын шалтгааныг нь олж илрүүлэх, хөлгөөс шингэнийг гаргах насосыг ажиллуулах, хөлгийн их биенд гарсан ерөнхий гэмтлийг засах ажиллагаанд оролцож ус шүүрч нэвтэрч байгаа газруудыг засах, дотоод тохижилт хийх, түлш авах, хөлгийн тавцанг арчилж цэвэрлэхэд тус тус оролцох.
  • Хөлгийн хурд чиглэлийг хөлгийн ахмадын заавар, үүрүүдээс өгсөн компьютерийн чиглэл зааварчилгаанд нийцүүлэн хөлгийн хурдыг хөдөлгүүрийг асааж хөдөлгүүрийн хүчин чадал ажиллагааг тохируулах, механик болон цахилгаанаар ажилладаг усан онгоцны их биеийн засвар үйлчилгээтэй холбоотой ажиллагаануудыг хийж буй хөдөлгүүрийн техникч нарын үйл ажиллагааг удирдаж тэдгээрийн ажлыг зөв хийлгэхийн тулд хянаж шалгах.
  • Хөлгийг цаг хугацаанд нь тээвэрт гаргах, буцааж авчрах, аюулгүй болон ашигтай ажиллуулахад нь хөлгийн ахмад эргийн удирдлагын ажилтнууд хоёрын дунд холбогчийн үүрэг гүйцэтгэх, хөдөлгүүрийн өрөөнд тос, тосолгооны материал, сэлбэг хэрэгслийг татан авч байрлуулах ба сэлбэг материалын ашиглалтын талаар тооллого бүртгэл явуулах.
  • Машины ажиллагаа болон инженерийн хэсгүүдийн үйл ажиллагааны талаар бүрэн хэмжээний бүртгэл хөтлөх, аюулгүйн тоног төхөөрөмж, аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хянаж, байгаль орчныг бохирдуулахгүйгээр тээвэрлэлт ашиглалт хийх талаар олон улсын дүрэм журмыг бүрдүүлэх.
  • Цахилгаан эрчим хүч, халаалт, салхивч, хөргөлт, ус, усан хангамж болон бохирын системүүдийг арчилж засварлах, хөдөлгүүрийн эд ангиудыг болон хөдөлгүүрийн өрөөг цэвэр байлгах.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, зааж сургах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, техникийн ухааны мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Аялалын хуваарийн дагуу ажиллах. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс аюул, осол, аваар, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ олон жил, идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн ахлах инженер, багш, дарга зэрэг ажил хийх, мэргэжлээрээ судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, судалгааны болон төслийн багт ажиллах, боловсролын бакалавр, магистр, доктор (Ph.D), (D.Sc) зэрэг хамгаалах, дэд профессор, профессор цол авах ингэснээр цалин орлого нэмэгдэх боломжтой.