ХӨЛӨГ ОНГОЦНЫ УДИРДЛАГА /Pilots, Ship/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хөлөг онгоцыг эрэг ба голын адаг зогсоолоос хөдөлгөх, гол нуур, хойгийн усанд жолоодох, хүрдийг эргүүлэх команд өгнө. Хөлгийг зогсоолд ирэх үед зогсоолын мастераар ажиллана. Хөлгийг аюулгүй байдалд байлгаж, осолтой удирдлага, буруу удирдлагаар явахаас сэргийлэх арга хэмжээг авна. Далайн эрэг, зогсоол эргийн байгууламжуудад ойртох болон холдох үед хөлгийн жолоодлогод туслана. Хөлгийг зогсоолд авчрах, зогсоолоос хөдөлгөх буюу чирэгч хөлгийн ахмадад зогсоолд хөлгөө тааруулан авчрахад нь дохио өгч туслана. Хөлгийн мастерт эргийн дүрэм журмыг тайлбарлаж, хил гаалийн ажиллагааны талаар зөвлөнө. Зааварчилгаа унших дагалдангаар ажиллаж, загваруудыг судлах замаар шинэ технологийн систем горимыг ажиллуулж сурна. Биечлэн үзүүлэх загвар хийх зэрэг арга барил ашиглан шинэ технологийн удирдлагын системийг ажиллуулж сурах буюу ажиллуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хөлөг онгоц жолоодогчийн дүрэмт хувцас, далайн замын газрын зураг болон ойр орчим мөн дэлхийн газрын зураг, аварх ажиллагаа явуулах заавар, тушаал авах холбоо, газрын зураг хийхэд хэрэгтэй бүх төрлийн хэрэгслүүд. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн тусгай зөвшөөрөл авч, мэргэжлийн зэрэг ба жолоодох хөлөг онгоцны даац, нэр төрлийг нь заасан гэрчилгээ авч, ямар хэмжээний усанд жолоодлого хийхийг тодорхойлуулсан байх ёстой.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хөлөг онгоцыг ашиглаж засварлана. Хөлгийн тавцан дээр буюу доогуур ачаа бараа хадгалсан байдлыг хянах.
  • Уснаас аврах ажиллагаанд туслалцаа үзүүлнэ. Хөлөг онгоцон дээрх олс татлагыг татах, хураах ажилд багийн гишүүдтэй хамтран ажиллах.
  • Хөлөг онгоц жолоодох явцад хөлөг онгоц жолоодох хууль дүрэм зөрчигдвөл холбогдох төрийн хяналтын байгууллагад хандах.
  • Далай тэнгисийн газрын зураг хийх.
  • Хөлгийн бие бүрэлдэхүүнийг хөлөг онгоцноос гаргах, суулгах үед газар уснаа явагчийг жолоодох.
  • Хөлгийн удирдлагын хэрэгслийг ажиллуулж буй багийн гишүүдэд чиглэл өгөх.
  • Эрэг дээрх удирдлагатай холбоо барих мэдээлэл солилцохын тулд радио холбоо ажиллуулах.
  • Орон нутгийн салхи, цаг агаар усны гүн, давалгаа, урсгал, ослын нөхцөл байдалд үнэлгээ хийх чадвар, тусгай мэдлэг ашиглан хөлгийн чиг хурдыг тохируулж удирдах.
  • Хөлгийн чигийг тохируулж, усан доогуурх хад, ургамлуудыг тойрон гарч, усан дотор буй бусад аюултай зүйлсээс сэрэмжлэн жолоодох ба ингэхдээ эргийн гэрэлт цамхаг, дохиоллын тэмдэг, хөвөгч зэрэг навигацын туслах элементийг ашиглах.
  • Хөлгийн жолоодлогын чигийг тогтоохын тулд газрын зураг судлах, цаг агаарын мэдээ болон навигацын тоног төхөөрөмжийг судалж, ажиглах.

Мэргэжлийн ур чадвар

Гадаад хэлний мэдлэгтэй, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл гаргах. Байгал цаг уурын нөхцлийн онцлогын тодруулан хөлөг онгоцыг жолоодох ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, сонсох чадвар, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Аялалын хуваариар ажиллах. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болонХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс аюул, осол, аваар, гэмтэл гарах. Ирээдүйд ахих дэвших боломж: Өөртөө ажлын байр бий болгож, усан боомтын удирдлагын чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж ажиллах боломжтой

Ирээдүйд ахих дэвших боломж