ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН /Heavy machinery repairer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүнд машин механизм, эд анги, агрегатыг засах, оношлох, үйлчилгээ хийх. Хүнд машин механизмын эд анги, төхөөрөмжийг угсрах, суурилуулах. Шинэ болон өөрчилсөн төхөөрөмж, эд ангийг угсрах, суурилуулах, турших. Хүнд машин механизм, төхөөрөмж, эд ангид туршилт хийх. Солих, засварлах эд анги, машин механизмыг олж тогтоох, шаардлагатай сэлбэг хэрэгслийг захиалга хийх ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Засварын багаж хэрэгсэл, компьютер, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хүнд машин механизм /трактор, бульдозер, ковш, экскаватор гэх мэт барилга, газар шорооны ажилд зориулагдсан машин механизм/ ,тоног төхөөрөмж, түүний эд ангийг арчлах.
  • Хүнд машин меахнизмын засварыг графикийн дагуу хийх, задлах, угсрах.
  • Хүнд машин механизмын эд анги, сэлбэг хэрэгслэлийг солих, суурилуулах. 

Мэргэжлийн ур чадвар

Ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, хууль дүрэм журмыг биелүүлэх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах, замын хөдөлгөөнд оролцох чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэргэжлээрээ олон жил, идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн мэргэжлийн зэрэг ахиулж, болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж байна. Мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч, багш гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших боломжтой. Мөн энэ мэргэжлээрээ боловсролоо ахиулж их дээд сургууль, коллеж төгсөж механик, инженер, дарга зэрэг ажил хийх боломжтой.