ЗАХ ЗЭЭЛ СУДЛААЧ /Marketing researchers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бүтээгдэхүүн болон үйлчилгээний борлуулалтын төлөвийг тогтоохын тулд орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд зах зээлийн нөхцөл байдлыг судална.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэх болон хувилах тоног төхөөөмж, бусад бичгийн хэрэгсэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Өрсөлдөгчдийн үнэ, маркетинг, борлуулалт, түгээлтийн арга замын талаарх мэдээлэл цуглуулах.
  • Бүс нутгийн иргэдийн дадал заншил, хэрэгцээ, нийтлэг дүр зураг дээр үндэслэн маркетингийн өргөн хүрээтэй /компанит/ ажил шинээр зохион байгуулахын тулд урьдчилан судалгааны ажил хийх.
  • Судалгааны мэдээллийг боловсруулж, тайлан гаргах, нарийн төвөгтэй мэдээллүүдийг график, диаграмд хөрвүүлэх буюу бичгээр тайлан гаргах.
  • Хэрэглэгчийн болон ажилтны сэтгэл ханамжийн үнэлгээ хийх.
  • Цуглуулсан мэдээллийг задлан шинжилж, маркетингийн болон борлуулалтын чиг хандлагыг тодорхойлж, чиглүүлэх.
  • Маркетинг, зар сурталчилгаа, олон нийттэй харилцах стратегиудын үр дүнг хэмжих.
  • Өрсөлдөгчдийн талаар мэдээлэл цуглуулж, тэдгээрийн үнэ, борлуулалт, маркетингийн түгээлт, борлуулалтын аргуудад задлан шинжилгээ хийх.
  • Салбарын статистик мэдээллийг хянаж, худалдааны мэдээлэлд гарч буй чиг хандлагыг судлах.

Мэргэжлийн ур чадвар

Тооцоолон бодох, бодлого төлөвлөгөө, стратеги боловсруулах, мэдээллийг цуглуулж задлан шинжилгээ хийх, судалгааны арга барилтай, удирдан чиглүүлэх, санал бодлоо илэрхийлэх ур чадвартай. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Задлан шинжилгээ хийх, бодитоор үнэлэн дүгнэх, тооцоолон бодох чадвартай, хурдан сэтгэдэг, нягт нямбай, байнга шинийг суралцаж, судалж байдаг, аливаад ул суурьтай ханддаг, нухацтай, хянамгай, хурдтай сэтгэдэг, шийдвэр гаргах, дүгнэлт хийх, задлан шинжлэх чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Ажлын нөхцөл хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Тухайн байгууллагын ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллана. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Зах зээлийн судалгаа хийх явцад алдаа гарсанаар буруу дүгнэлтэнд хүрэх, буруу бодлого төлөвлөлт хийж санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Олон улсын эдийн засаг, бизнесийн орчны судалгааны мэргэжилтэн, бизнес хөгжлийн менежер, санхүүгийн менежер, санхүүгий албаны дарга хийх боломжтой.