НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧ /Traffic controllers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Тогтоосон үйлдэмж, бодлогын дагуу нисэх буудлын ойролцоох хүрээндэх агаарын замын хөдөлгөөнийг болон өндрийн сектор, хяналтын төвийн хоорондох агаарын замын хөдөлгөөнийг хянах. Нислэгийн аюулгүй байдлыг хянах, хангах, төрийн болон компанийн зохицуулалтын дагуу арилжааны агаарын шугамын нислэгийг зөвшөөрөх, зохицуулах ба хянах ажил гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Радиолокаци, компьютерийн тоног төхөөрөмж, харааны хэрэгсэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Нислэгийн хөдөлгөөний удирдагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Радиолокаци, компьютерийн тоног төхөөрөмж, харааны хэрэгсэл ашиглан өвөрмөц онцлогтой агаарын орон зайн хүрээнд агаарын хөлгийг хянах.
  • Саад тотгорыг дээд зэргээр бууруулах, аюулгүй байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрсөн орон зайн хүрээнд болон нисэх онгоцны буудал дахь агаарын хөлгийн хөдөлгөөнийг хянах ба удирдах.
  • Нислэгийн төлөвлөгөө болон онгоцыг зөвшөөрсөн агаарын орон зайд оруулах бэлтгэл хангах, хөдөлгөөний менежментийн төлөвлөгөөг зохион байгуулах.

Мэргэжлийн ур чадвар

Тоног төхөөрөмж ашиглах, удирдах, төлөвлөх, тооцоолох, ажилгүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, хяналт тавих, тоног төхөөрөмж системийг удирдах, хянах, шалгах чадвартай байх. Зааварчилгаа өгөх чадвар, координац хийх чадвар, системийн анализ хийх, системийн үнэлэлт дүгнэлт хийх, шүүн тунгаах, шийдвэр гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгаль, газар зүй, физикийн шинжлэх ухааны мэдлэгтэй, орон зайн баримжаатай, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, өнгөний мэдрэмжтэй, нийтийн аюулгүй байдал, техникийн мэдлэгтэй байх. Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эвдүйтэй, биеийн хүч сайтай, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай ажиллагаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техникийн саатал гарч болзошгүй

Ирээдүйд ахих дэвших боломж

Нисэхийн салбарт тасаг, хэлтсийн ахлах, дарга удирдах тушаалтан болох боломжттой.