ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ МЕНЕЖЕР /Advertising and Promotions Manager/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгууллагын хэлтэс, тасгийн үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн болон зуучлан борлуулдаг бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сонирхлыг хэрэглэгч, худалдан авагчдад төрүүлэхийн тулд тэмцээн уралдаан зохиож, зурагт хуудас, купоныг үнэгүй тараах аян зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төрөл бүрийн зар сурталчилгааны бодлого, хөтөлбөрүүдийг удирдана. Зар сурталчилгаа хийхийн тулд график дизайн, санхүү, судалгааны хэлтэс, хэвлэл мэдээллийн салбартай хамтран ажиллаж, борлуулалтын гэрээг хийнэ. Бараа бүтээгдэхүүний диллер, жижиглэнгээр борлуулагч, хэрэглэгч нарт зориулсан зар сурталчилгааны компанит ажлыг санаачлан боловсруулах, төлөвлөж зохион байгуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, олшруулагч, хэвлэгч, интернэт, телефон утас, факсын аппарат, дүрс бичлэгийн болон фото аппарат гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Олон нийтэд борлуулах, хүргэх бүтээгдэхүүн ба ажил үйлчилгээг тодорхойлж, зар сурталчилгаа болон борлуулалтын урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
  • Зар сурталчилгаа хариуцсан ажилтанд санал зөвлөгөө өгч, ажилд нь дэмжлэг үзүүлэх .
  • Зар сурталчилгааны жилийн төсвийг тооцож, зарцуулалтын төлөвлөгөөг боловсруулан, өмнөх алдаанаасаа суралцан дахин үр ашиггүй зардал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах.
  • Бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тодорхойлж, мэдээллийн хэрэгслийн гадаад байдал, дотоод мөн чанараар нь сонгон сурталчилгаагаа байршуулах.
  • Бүтээгдэхүүний борлуулалтын менежерүүдтэй зөвлөлдөн маркетинг төлөвлөгөө ба төсвийн хэрэгжилтэнд анхаарч зар сурталчилгааны бодит үр дүнг тодорхойлох.
  • Ажлын үр дүнг нэмэгдүүлэх үүднээс ажиллах хүчийг зөв хуваарилж, шаардлага хангасан үйл ажиллагааг гүйцэтгэх.
  • Ажилтнуудын мэдлэг, боловсролд анхаарч мэргэжлийн холбогдолтой гарын авлага болон бусад материалыг судлах, хангах, олон нийтийн арга хэмжээнд оролцох.
  • Цахим шуудан илгээх, худалдааны цэгүүдэд зарагдаж буй дуу, дүрс бичлэгээс сонголт хийж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулах, байршуулах.
  • Зар сурталчилгааны материал, нөөцийг хангаж, түүний зарцуулалтад хяналт тавих.
  • Зар сурталчилгаанд ажиллах ажилтнуудыг сонгож дадлагажуулах.
  • Компанийн борлуулалтын алба, зар сурталчилгааны агент болон харилцагч нартай хамтран бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зар сурталчилгааг бэлтгэх.
  • Зар сурталчилгааны материалын эхийг хянаж, зохиомжийг цаасан дээр болон компьютерт аудио, видео хальс болон бусад материал дээр засварлах.
  • Хэрэглэгчидтэй уулзаж, маркетингийн болон техникийн зөвлөгөө, мэдээлэл өгөх.
  • Зар сурталчилгааны компанит ажлын өртгийн хэмнэлт, үр дүнг тогтоох, борлуулалтын сурталчилгааны үр дүнг хянаж, шинжилгээ хийх.
  • Байгууллагын зар сурталчилгааны бодлого, стратеги төлөвлөгөөг боловсруулах.
  • Зар сурталчилгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулж, олонд нэр алдар нь түгсэн байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, уран сайхны мэдрэмж, нийгмийн харилцааны мэдрэмж, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажил мэргэжлийн ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба уртасгасан цаг. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ташаа мэдээлэл түгээх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Маркетингийн менежер, PR менежер, бизнес төлөвлөлтийн менежер хийх боломжтой.