МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖЕР /Information Systems Managers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Электроник өгөгдөл мэдээлэл боловсруулах, мэдээллийн систем, мэдээллийн анализ, компьютерийн программчлал зэрэг салбаруудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг төлөвлөж удирдаж зохион байгуулна. Мөн хэлтэс тасгийн ажлын явцыг хянаж, ажлын нормыг тогтоож, өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээллийн нөөц болон аюулгүй байдал, харилцагчдад туслах системийг удирдана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, канон, принтер, скайнер, интернэт сүлжээ, бичгийн ширээ сандал, бичиг хэргийн шүүгээ, ажлын утас, сүүлийн үеийн ном сонин сэтгүүл, компьютертэй холбоотой гарын авлага болон материал гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Холбоо мэдээлэл, програм хангамжийн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Системийн аюулгүй байдлыг хянаж, хэвийн үйл ажиллагаанд оруулах.
  • Системийн инженерийн гаргасан шийдлийн дагуу программ хангамж боловсруулах, системийн ажиллагааны аюулгүй байдлыг хангах, сайжруулалт тогтмол хийх, шинэ техник технологи судалж нэвтрүүлэх.
  • Серверүүд болон IT сүлжээний төхөөрөмж сүлжээний суурилуулалт, нууцлалт, хамгаалалт ба хэвийн ажиллагааг хангаж ажиллах.
  • Компьютерийн техникийн хэрэгцээ шаардлагын талаар компаний менежер, борлуулагч, техникийн ажилтан, хэрэглэгч нартай зөвлөж ярилцах.
  • Шинээр гарсан техник технологитой танилцан тухайн системийн үйл ажиллагааны зарчмыг судалж, программист болон бусад ажилтны ажил үүргийг хуваарилах.
  • Компьютерийн мэдээллийн нөөцийн аюулгүй байдал, хяналт, стратегийн тооцоо, аюулын дараах мэдээллийн сэргээлтийг хариуцах.
  • Байгууллагын компьютер болон программыг шинэчлэх шаардлагатай үед төсөв зарцуулалтыг тооцох.
  • Асуудлыг шийдвэрлэхдээ хэлтэс тасгийн удирдлага, менежер болон борлуулагч нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонсох
  • Боловсон хүчний асуудлаар шийдвэр гаргахад оролцох.
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг зохион байгуулж мэдээллийн саналуудыг уншиж тавигдах шаардлагад нийцүүлэх
  • Төслийн үйл ажиллагааны тайлангийн явцыг бэлтгэж шалгах.
  • Шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авч ажиллах нөхцөлийг хангах. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн өндөр түвшний хэрэглээ, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Техникийн ухаан, математик, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Программ хангамжтай холбоотой эрсдэл гарч болзошгүй. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэдээлэл аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн албаны дарга, хэлтэсийн дарга хийх боломжтой.