ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ МЕНЕЖЕР /Public Relations Manager/

Хийж гүйцэтгэдэг ажил

Олон нийтийг мэдээлэл хүлээн авах ямар хэсэгт байгааг олж тогтоон, тэдгээрт хүрэх мэдээллийн хамгийн зөв аргыг олж илрүүлэх үүрэгтэй. Нийтэд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл бэлтгэж, хэвлэлийн ажилтнуудтай хамтарч ажиллахаас гадна захиалагчийн интернэтийн вэб хуудсыг шинэчлэн боловсруулна. Компанийн имидж, лого, уриа тэмдгийг зохиох, шинэчлэх, харилцаа холбооны төсөв боловсруулж, уралдаан тэмцээн, үдэшлэг, шинэ бүтээгдэхүүн сурталчилах, олон нийтийн анхаарлыг татах зар сурталчилгааны арга хэмжээний санхүүжилтийн тооцоог гаргаж, удирдан зохион байгуулна. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, олшруулагч, хэвлэгч, интернэт, телефон аппарат, дүрс болон дуу бичлэгийн аппарат, фото зургийн аппарат гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Сэтгүүл зүйн болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Компанийн тухай болон бүтээгдэхүүний талаарх мэдээллийг төлөвлөж, бэлтгэн боловсруулах.
  • Мэдээллийн хэрэгсэл, сувгуудаар хэрэглэгч, харилцагчдад хандсан PR мэдээллийг хүргэх, түгээх.
  • Маркетингийн албанаас боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах.
  • Уулзалт, арга хэмжээг бие даан зохион байгуулах.
  • Оюутнуудын дунд тэмцээн уралдаан болон олимпиад зохион байгуулах.
  • Social media /Hi5, Facebook, twitter г.м/ -г ашиглан сурталчилгаа хийж, мэдээллийг шинэчлэх.
  • Компанийн удирдлагуудын илтгэлийг бэлтгэх, хэвлэл мэдээллээр ярилцлага хийх товыг тогтоох, олон нийттэй харилцах албаны ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд нь хяналт тавих.
  • Зар сурталчилгааны болон хямдралын хөтөлбөрүүд олон нийттэй харилцах хүчин зүйлстэй тохирч байгаа эсэхэд хяналт тавьж, үнэлгээ өгөх.
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчтэй ажил мэргэжлийн харилцаа тогтоож, үр дүнтэй хамтран ажиллах.
  • Мэдээлэл, хөтөлбөрүүдийг боловсруулж, холбоо харилцааны чиглэлээр байгууллага, агентлаг, хэлтэс тасгуудын ажлыг уялдаа холбоотойгоор удирдаж явуулах.
  • Олон нийтийг мэдээллээр хангах хөтөлбөрийг зохион байгуулж, олон нийттэй харилцах албаны хүмүүстэй хамтарч үйл ажиллагааны бодлого, арга зүйг боловсруулах.
  • Компанийн түүхийг хөтөлж, дотоод харилцаа холбооны дэг журмыг сахиулан кино зураг болон видео бичлэгийн түгээх ажлыг удирдаж, кино зургийн номын санг ажиллуулах. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба уртасгасан цагаар ажиллана. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Буруу ташаа мэдээлэл түгээх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, сэтгүүлч, маркетингийн менежер, PR менежер, гадаад харилцааны менежер, нийгмийн харилцааны менежер хийх боломжтой.