ОФФИС МЕНЕЖЕР /Manager of Office and Administrative Support Worker/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бичиг хэрэг, захиргааны ажилд туслахаас гадна ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна. Харилцагчдын санал гомдлыг шийдвэрлэхийн сацуу байгууллагын дүрэм, дотоод журамтай холбоотой асуудлаар харилцагчдын сонирхсон асуултад хариулж, тодорхой мэдээлэл өгнө. Захиргааны ажлыг үйлчилгээний чанар, стандарт, цаг хугацаа, журам горимд нийцүүлэн удирдана. Төвөгтэй асуудлыг шийдвэрлэх болон ажилтнуудын гомдол санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар нийт ажилтнуудад удирдамж, зөвлөгөө өгнө. Байгууллагын болон байгууллагын нэгжийн дотоод журам, ажлын дараалал, үйлчилгээний стандартыг удирдлагын чиглэл, заавартай нийцүүлж зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Телефон утас, факсын аппарат, компьютер, олшруулагч, хэвлэгч,скайнер, интернэт сүлжээ, гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажилтнуудыг ажлын байран дээр дадлагажуулах зорилгоор сургалт зохион байгуулах.
  • Үйлдвэрлэлийн бүтээмж, цалин хөлс, унаа тээврийн асуудлыг судлах, ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх, дүгнэх.
  • Байгууллагын дүрэм, дотоод журам, ажлын горимыг ажилтнуудад таниулах, тайлбарлах.
  • Захиргааны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг боловсруулж, шийдвэрлэх.
  • Хүний нөөцийн судалгаа, санхүүгийн тооцоо, тооллого, захиалга нийлүүлэлт, машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын бүртгэл хөтлөх.
  • Төрийн байгууллага болон удирдлагаас шаардсан судалгаа, мэдээллийг нэгтгэж гаргах, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг санхүүгийн ажилтнаас гаргуулан авах.
  • Хариуцсан ажил үүргээ байгууллагын бусад нэгжийн үйл ажиллагаатай уялдуулах.
  • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх санал оруулах, төсөв, төлөвлөгөөнд санал өгөх.
  • Ажлын гүйцэтгэлд хяналт хийх холбогдох дүрэм, заавар, журмын дагуу стандарт боловсруулж, хяналт тавих.
  • Хүний нөөц, ажлын горимд гарсан өөрчлөлттэй холбоотой асуудлаар удирдах ажилтнуудад зөвлөмж гаргаж өгөх.
  • Бүтээгдэхүүний гарцын чанар, тоног төхөөрөмжийн ажиллагаа, ажлын хуваарь зэрэгт гарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд хүний нөөцийн болон бусад менежерүүдтэй хамтарч зөвлөлдөх.
  • Үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн төвөгтэй асуудлуудаар салбарын бусад ажилтнуудтай хэлэлцэх, зөвлөлдөх, мэдээллэх зэргээр хамтарч ажиллах.
  • Дунд, доод шатны менежерүүдийн үйл ажиллагааг уялдуулж, дээд шатны менежерүүдийг мэдээллээр хангах. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Нийгмийн ухаан, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, нийгмийн харилцааны мэдрэмж, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Харилцаа. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Хүний нөөцийн менежер, бизнес хөгжлийн менежер, захиргааны менежер, гадаад харилцааны менежер, албаны дарга хийх боломжтой.