НИСЭХ ОНГОЦНЫ МЕХАНИКЧ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ /АттА mechanics and Service technicians/

Хийж гүйцэтгэдэг ажил

Нисэх онгоцны хөдөлгүүр, шингэний болон хийн системүүд зэрэг бүрдэл хэсгүүдийг оношилж, тохируулга хийж засварлан, их засварт оруулна. Доголдож байгаа ба гэмтсэн эд ангиудыг засварлах, солих боломжтой эсэх болон хийх арга барилыг тодорхойлохын тулд засвар үйлчилгээний заавар, журам, удирдамжийг уншиж, гарын авлагыг ашиглана. Ажил дууссаны дараа засвар, үйлчилгээ нь стандартад нийцсэн эсэх, нисэх онгоцыг ашиглаж болохыг шалгана. Урьдчилан сэргийлэх болон засварлах, арчлах засварын ажлуудыг нэг бүрчлэн бүртгэж, журнал хөтөлнө. Дүрэм, журамд заасан өдөр тутмын үзлэг, шалгалт болон тусгай шалгалтууд хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Гар ба цахилгаан багаж, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж, хийн багаж, түрдэг шат, өргөгч шат, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Нисэхийн мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Буултын араа, шингэний систем, мөс хайлуулагч систем зэрэг нисэх онгоцны чухал эд ангиудыг шалгаж хагарал, эвдрэл, цууралт, шингэн болон хийн алдагдал байгаа эсэхийг нарийн тодорхойлж, гэмтлийн байрлалыг олох.
  • Нисэх онгоцны их биеийг арчилж, засварлаж, дахин угсарна. Далавч, их бие, уяа татлага, шингэний хэсгүүд, хүчил төрөгчийн систем, түлшний систем, цахилгааны систем, жийргэвч болон таглаанууд зэрэг идэвхитэй ажиллагаатай байдаг эд ангиудыг арчилж, засварлаж угсарах.
  • Удирдлагын кабель утасны ачааллыг хэмжинэ. Гар багаж, хэмжүүр, шалгагч багаж тоног төхөөрөмж ашиглан элэгдсэн, гэмтсэн, өө сэв гарсан эд ангиудыг солих буюу засварлах.
  • Эд ангиудын элэгдлийг нарийн хэмжүүрт багаж ашиглан шалгана. Цахилгааны, насосны, механик, шингэний болон их биеийн тулгуур болон дагалдах хэсгүүдийг гар болон хийн багаж, цахилгаан багаж ашиглан угсарч суурилуулах.
  • Мотор болон бусад системийн ажиллагааг асаалт хэмжигч, даралт хэмжигч, хуваарилалтыг цагаар хэмжих багаж, омметр зэрэг тестийн тоног төхөөрөмж ашиглан шалгаж, турших.
  • Түлш, тосноос дээж авч, бохирдлыг шалгана. Засвар болон үзлэг, шалгалт хийсний дараа моторыг угсарч,нисэх онгоцонд дахин суурилуулах.
  • Онгоцонд гарсан гэмтлийг нарийн оношлохын тулд нисгэгч нарын тэмдэглэлийг уншиж тайлах.
  • Нисэх онгоцны бүтэц, сансрын хөлөг, тэдгээрт хэрэглэх системүүд, эд ангиудыг зураг төсөл, схем, диаграмм, инженерийн захиалга, техникийн сэдэвтэй нийтлэлүүдийг үндэслэн шинэчилж, өөрчилөх.
  • Түлхүүр, хавчаар зэргийг ашиглан эд ангудыг гагнах, зорох ажиллагаанд зориулан бэхэлж, тогтоох.
  • Гэмтэлтэй болон солих эд ангиуд, сэлбэг дээр шохой, гортиг, төмөр шугам ашиглан хэмжилт хийж, тэмдэг тавина.
  • Каркас, өнгөн хэсгүүдийг цэвэрлэж, угааж, зүлгэн нийлүүлж холбоход бэлтгэнэ.
  • Нисэх онгоцны цонхны шил арчих, хөдлөх эд ангиудыг тослох, тахир гол, тахир голын хайрцгийг цэвэрлэх зэрэг бусад ажил, үйлчилгээ хийнэ.

Мэргэжлийн ур чадвар

Тохируулга хийх, засварлах, тоног төхөөрөмж ашиглах, ажиллуулах, удирдах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, дизайны шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Байгалийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, өнгөний мэдрэмжтэй, техникийн мэдлэг чадвартай байх. Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, хариуцлагатай, техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх. Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй, биеийн хүчтэй, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай ажиллагаатай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн. Гадна орчинд ба туршилтын лаборатори, засварын газарт ажиллана. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар мөрдөөгүйгээс болон засварын ажлын горим баримтлаагүйгээс осол, аваар гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлчилгээ, тээвэр, нисэхийн салбар.