ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ /Cabin attendant/

Хийж гүйцэтгэдэг ажил

Нисэх онгоцны зорчигчдыг нислэгийн үеэр аюулгүй байдалд тав тухтай байлгах, зорчигчдыг угтан мэндчилж, билетийг шалгах, тэдэнд аюулгүйн төхөөрөмж хэрэгслийг хэрэглэх зааварчилгаа өгөх, нислэгийг мэдээлэх, хоол ундаагаар үйлчлэх үйлчилгээ үзүүлнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын хувцас хэрэгсэл, хүчилтөрөгчийн баг, хамгаалалтын хантааз, эмнэлэгийн анхны тусламжийн хайрцаг, хүчилтөрөгчийн баллон, чихэвч, дэр, тоглоомын хөзөр, хөнжил, тавиур, зөөгч тэргэнцэр, хоолны хэрэгсэл, сонин, сэтгүүл, танилцуулга брошур.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бүрэн дундаас дээш боловсролтой, ажлын байран дээр дадлага хийсэн, агаарын тээврийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдсан, англи болон бусад гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Онцгой нөхцөл, гэнэтийн аюулын үед зорчигчдод удирдамж өгч, аврах хаалга руу гарах гарц зааж өгөх буюу зорчигчдыг онгоцноос аюулгүй гаргах, хүчилтөрөгчийн баг, суудлын даруулга, хамгаалалтын хантааз зэрэг аюулгүйн хэрэгслийг хэрэглэх тухай зарлах ба хэрхэн хэрэглэхийг үзүүлж танилцуулах.
  • Онгоц хөөрөхөөс өмнө хөлгийн суудлуудын дундуур явж зорчигч нэг бүрийг дүрэм журмын дагуу суудлаа эзэлсэн эсэхийг шалгах, эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг, хүчилтөрөгчийн баллон зэрэг шаардлагатай аврах хэрэгслүүд бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах, сандарч мэгдсэн, өвдсөн зорчигчдод анхны тусламж үзүүлэх.
  • Цаг агаар, өндөр, маршрут, аюулгүйн дүрэм горим, багийн гишүүдийн мэдээлэл, нислэгийн үргэжлэл, хоол унд, үйлчилгээ, зорчигчдын тоо зэрэг нислэгийн өмнөх мэдээллийг бүртгэж мэдээлэх, дүрэм горимын дагуу зорчигчдыг суудалд нь суулгаж, нисэх онгоцны газардалтад бэлтгэх.
  • Нялх болон бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг тусгай халамж анхаарал шаардсан зорчигчдыг бүртгэх, хоол ундаа, хөнжил, унших материал, аюулгүйн техник хэрэгсэл болон бусад хангалтуудыг онгоцонд хангалттай байгаа эсэхийг бүртгэж, бэлэн байлгах.
  • Нислэгийн үеэр чичиргээ тохиолдох зэрэг нөхцөл байдлыг тайлбарлаж зорчигчдыг тайвшруулах, нислэг оройтох болон бэлтгэл ажил удааширч байгааг зарлах, зорчигчдын билет дээрх зорчигчдын нэрс, нислэгийн дугаар, хүрэх чиглэлийг нь шалгах.
  • Нислэгт нисэх онгоц, цаг агаар, аялалын зам маршрут, аялалын үеийн үйлчилгээ, онгоц буух цаг, нислэгийн цагийн хуваарьтай холбоотой зорчигчдын асуултад хариулах, нисэх онгоцонд орох, гарах үед зорчигчдод туслах.
  • Онгоцны бүхээгийг шалгах, цэвэрлэх, эмх журамтай байлгах, онгоцонд орж ирж байгаа үйлчилгээний салбар.

зорчигчидтой мэндчилж, суудлыг нь зааж өгөх, нислэгийн үед зорчигчдыг тав тухтай байлгах ба унших материал, чихэвч, дэр, тоглоомын хөзөр, хөнжил зэргийг тарааж өгөх зорилгоор суудлуудын дундуур ойр ойрхон явж зорчигчдод үйлчлэх, суудал эзэлсэн хүний тоо, худалдсан хүнсний зүйл, бараа бүтээгдэхүүн, орлогын тооцоо хийх, аудио болон видео систем ажиллуулах, суудлын дээр болон доор гар тээшээ байрлуулахад зорчигчдод туслах, хүрэх чиглэл, хүрэх цаг, билетний номер, хоол ундны тооцоо, хөлгийн кабины тоног төхөөрөмжийн нөхцөл байдал, нислэгийн үед зорчигчдод тохиолдсон бэрхшээл зэргийн талаар нислэгийн тайлан бичих.

Мэргэжлийн ур чадвар

Харилцааны өндөр соёлтай байх, хариуцлагатай нягт нямбай, урьдчилж таамаглах чадвартай, багаар ажиллах чадвартай, хүлээцтэй, бусдын үгийг анхааралтай сонсдог, мэдээллийг үнэн зөв дамжуулах, тайлбар хийх, аливаад эерэг хандлагатай байж асуудлыг шийдвэрлэх, гадаад хэлний мэдлэгтэй байх, хүнтэй ажиллах дур сонирхолтой байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч, гярхай, ой тогтоолт сайтай, хурц хараатай, анхаарлын хувиарлалт, төвлөрөл сайтай, орчноо мэдрэх, янз бүрийн орны соёл заншлуудад мэдрэмжтэй ханддаг байх. Эелдэг уриалагхан, найрсаг, цэвэрч нямбай, эрүүл чийрэг, өвчин эмгэггүй байх, ажлын ачаалал даах чадвартай, уртасгасан цагаар ажиллах боломжтой, тэвчээртэй, тайван, гэнэтийн аюул осолд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Гарын эв дүйтэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хараа, гар, хуруу, биеийн хөдөлгөөний зохицолдолгоо, тэнцвэр сайтай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Тогтоосон хуваарийн дагуу нислэгт ажиллах /агаарт 6000-11000 м өндөрт ажилладаг/.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Нислэгийн үеэр мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээс зорчигчдын аюулгүй байдал алдагдах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Нисэхийн болон