ХУВЬ ХҮНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖЕР /Manager of PersonalService/

Хийж гүйцэтгэдэг ажил

Онгоцны үйлчлэгч, үсчин, гоо сайханч, гольфын ажилтан зэрэг хувь хүмүүст үйлчилдэг ажилчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Хүний нөөцийн асуудал болон тэдний үйл ажиллагаанд анализ хийж, холбогдох тайланг гаргана. Үйлчлүүлэгчдээс үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал асуулга авч, түүний мөрөөр ажиллах аргачлал боловсруулж, ажлын үүргийн хуваарийг нарийн гаргаж, тодорхой арга хэмжээ авч ажиллана. Зочид буудлын ажилчид, онгоцны үйлчлэгч, үсчин зэрэг үйлчилгээний ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын өрөө, оффисын тоног төхөөрөмж өргөдлийн маягт, анкет хуудас, үйлчилгээний тухай гарын авлага, ном товхимол, өдөр тутмын сонин сэтгүүл

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, үйлчилгээний чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажлын байр цэвэр цэмцгэр стандартын дагуу ашиглаж байгаа эсэх болон эд хогшил, тоног төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх.
  • Ажлын гүйцэтгэлд нөлөөлж буй өөрчлөлтийн талаарх мэдээллийг байгууллагын удирдлага болон менежерүүдтэй уулзаж авах.
  • Үйлчилгээний чанар, стандартыг мөрдөж ажиллахын тулд ажлын чанар болон ажилчдын гадаад төрхөд зохих шаардлагыг тавих.
  • Боловсон хүчний асуудлыг хариуцаж, ажилчид шинээр шалгаруулж авах, чөлөөлөх зэрэг асуудлаар санал бодлоо оруулах.
  • Үйлчилгээнд шаардагдах материал хэрэгсэл, тоног төхөөрөмжийг татан авах.
  • Ажилтнуудын ажлын чанар, үйлчилгээнд гарсан харилцагчдын санал гомдлыг шуурхай шийдвэрлэх.
  • Шинээр ажилд орсон ажилтанд компанийн үйл ажиллагаа болон дотоод дүрэм журмыг танилцуулж, ажлын байран дээр сургаж дадлагажуулах ажлыг хариуцах.
  • Байгууллагын дотоод арга хэмжээ болон үйлчилгээний хөтөлбөр, харилцагчдад зориулсан шинэ үйлчилгээнүүдийг төлөвлөх.
  • Зохион явуулахаар төлөвлөж буй арга хэмжээний талаар харилцагчдад мэдээлэл өгөх
  • Хариуцсан салбарын хүрээнд гарч буй өөрчлөлт шинэчлэлийн талаар байнгын мэдээлэлтэй байж сургалтанд хамрагдах. 

Мэргэжлийн ур чадвар

Нийгмийн шинжлэх ухаан, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, уран сайхны мэдрэмж, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, суралцах, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвар. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба уртасгасан цагаар өдөр тутам олон төрлийн хүмүүстэй харилцан ярилцаж ажиллана.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үйлчлүүлэгчийг буруу үнэлэх алдаа гарган үйлчлүүлэгчийг хохироох, үйлчлүүлэгчээ алдах 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлчилгээний салбарт өөрийн бизнесээ таниулах, тушаал дэвших, хувиараа бизнес эрхлэх боломжтой.