КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР /Computer (hardware) engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Компьютерийн тоноглол, эд ангийг (chips, circuit boards, or routers) судлах, сайжруулах, загварчлах, өргөтгөх, боловсронгуй болгох, хяналт хийнэ. Компьютер үйлдвэрлэл, бүтээгдэхүүний каталоги, дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, жагсаалт, засвар үйлчилгээ, бүтээгдэхүүний хүчин чадал, ажиллагааны горимын талаар мэдлэг, англи хэлний мэдлэгтэй, интернэтийн орчинд ажиллах, мэдээлэл цуглуулах, шинэчлэл хийх, өргөтгөх ажиллагааг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин болон зөөврийн компьютер, электрон тестер, гагнуурын алх, сүлжээ шалгагч, сигнал үүсгэгч зэрэг зориулалтын багаж, сүлжээ, үйлдлийн систем, шаардлагатай програм хангамжууд гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Компьютерийн эд анги, тоноглол шинэчлэх, өөрчлөх, зохион бүтээх, турших, нэвтрүүлэх.
  • Программ              хангамжид нийцүүлэн компьютерийн тоноглол эд ангийг тохируулах, угсрах, өргөтгөх.
  • Компьютерийн тоноглол, эд ангиудын үйлдвэрлэлийн явцыг хянах.
  • Компьютерийн эд анги болон дагалдах хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтлийг оношилж, засварлах.
  • Компьютерийн сургалт хийх, зөвлөгөө өгөх.
  • Их дээд сургууль, коллеж, боловролын байгууллагуудад багшлах.
  • Эрдэм шинжилгээний ажил явуулах.
  • Дэлхийн компьютер, програмын хөгжлийн хандлагыг байнга судалж, суралцах, бусдад таниулах.
  • Компьютер, түүний эд, анги, хүчин чадлыг шинээр нэвтрүүлж буй хэрэглээний програмуудад тохируулах.

 

Мэргэжлийн ур чадвар

Компьютер, элэктроникийн өндөр мэдлэгтэй, өргөн хэрэглээний програмаас гадна зураг төслийн, загварчлалын програмууд дээр ажиллах чадвартай, анхаарлаа төвлөрүүлэх, тооцоолох, загварчлах, өөрийгөө сорьж хөгжүүлэх шинийг олж мэдэх эрмэлзэлтэй, мэдлэгээ байнга хөгжүүлэх тасралтгуй суралцах чадвартай, баг, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Физик, электроникийн өндөр мэдлэгтэй, математик дээр тулгуурласан тооцоолон бодох, зураглал, шугам зураг, инженерийн сэтгэлгээ өндөр хөгжсөн, сэтгэн бодох авьяастай, санаачлагатай, харж дүрслэх сэтгэлгээтэй, нягт нямбай, анхаарал төвлөрөлт сайтай, хүмүүсийн эвийг олохтоо сайн, олон нийтэч, хүнд зааж сургах авьяастай, тусархуу, хянуур нямбай, сэтгэлийн тэнхээтэй, тэвчээр хатуужилтай, нарийн багаж дээр ажиллах чадвартай байх нь их чухал юм.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тооцоолол буруу хийх, хөдөлмөрийн аюулгүй ажилллагаа, горим зөрчсөнөөс үйлдвэрлэлийн болоод бусад алдагдал, гологдол гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Компьютерийн техник, сүлжээний мэргэжилтэн, их дээд сургууль компьютер техник хангамжийн багш хийх боломжтой.