КОМПЬЮТЕР ЗАСВАРЫН МЭРГЭЖИЛТЭН /Computer support specialists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Компьютерийн системийн хэрэглэгчдэд техникийн туслалцаа үзүүлнэ. Хэрэглэгчдэд биечлэн болон утсаар эсвэл интернэтийн сүлжээгээр дамжуулан компьютерт нь гарсан гэмтэл, доголдлын талаар хариулт, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Хэвлэлт хийх, суурилуулах, ворд програм ажиллуулах, интернэт, цахим шуудангийн үйлдлийн системүүдийг ажиллуулах зэрэг компьютерийн төхөөрөмж, програмуудыг ашиглах асуудлуудаар зөвлөгөө тусламж үзүүлнэ. Компьютерийн программ, компьютерийн тоног төхөрөмжийн ажиллагааны доголдол, согогийн талаар хэрэглэгчдийн асуултанд хариулна. Арилжааны зориулалттай програмуудыг сайжруулж, дотоодын хэрэгцээнд зориулан өөрчилнө. Хэрэглэгчидэд түгээхэд зориулан тоног төхөөрөмжинд үзлэг хийж захиалгын хуудсуудыг уншина.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютерийн иж бүрдэл, дагалдах хэрэгсэл, багаж гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээллийн технологийн чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажиллагааны явцыг шалгаж алдааг илрүүлэхийн тулд системийн үйлдлийн командуудыг оруулж ажиглах.
  • Компьютер, тоног төхөөрөмж, програм, салбар тоног төхөөрөмжүүдэд тэдгээрийн үндсэн дизайных нь дагуу жижиг засар үйлчилгээ, суурилуулалт хийх.
  • Өдөр тутмын мэдээлэл харилцааны бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн согог дутагдал болон хийсэн суурилуулалтуудын талаар бүртгэл хөтлөх.
  • Компьютерийн системийн өдөр тутмын үйлдлийг хянах.
  • Техникийн гарын авлагыг судалж, хэрэглэгч нартай харилцах, компьютер оношлох, компьютерт гарсан согог, дутагдлыг засах техникийн засвар үйлчилгээ хийх.
  • Борлуулагч, үйлчилгээний техникч нарт компьютер болон програмд гарсан томоохон гэмтэл, доголдлын талаар мэдээлэх, хандах.
  • Шинэ систем болон шинэчлэгдсэн системүүдэд тавигдах нөхцөл, шаардлага тогтоох асуудлаар ажилтнууд, хэрэглэгч, удирдлагуудтай зөвлөлдөх.
  • Ажилтнуудын хэрэгцээнд зориулж компьютерыг суурилуулан, сүлжээний кабель, програмыг тохируулан суурилуулах.
  • Компьютерийн тоног төхөөрөмж, програмыг ашиглалтын тухай гарын авлага бэлтгэх, ажилтнуудад зааварчилгаа, зөвлөгөө өгөх.
  • Хяналтын, мэдээлэл хүлээн авах, түгээх холбооны тоног төхөөрөмж суурилуулах, програм суулгах ажилд хамтран ажиллаж буй ажилтнуудад зааварчилгаа өгөх, удирдан зохион байгуулах.
  • Компьютерийн            програм,           тоног төхөөрөмжийн байдалд үнэлгээ өгч, сайжруулах санал, зөвлөмж гаргах.
  • Худалдааны танилцуулга, техникийн гарын авлагыг судалж, мэргэжлийн шинэ мэдээллийг олж авах.

Мэргэжлийн ур чадвар

Компьютерийн ажиллах зарчим, үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байж эд ангиуд, тэдний үүргийг судалсан байх. Үйлдлийн систем болон хэрэглээний программуудыг бүрэн эзэмшиж ашигладаг чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Компьютерийн шинжлэх ухаан, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хүлээцтэй байдал, сонсох чадвар, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Цахилгаан тасрах, мэдээллийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс мэдээлэл устах, эвдрэх, гэмтэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Цаашид компьютерийн чиглэлээр их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлснээр мэдээллийн технологийн салбарт компьютерийн инженер, компьютерийн сүлжээний инженер, компьютерийн график дизайнер хийх боломжтой.