ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТЭН /Insurance Specialist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Даатгалын мэргэжилтэн нь хүний амь нас, гэнэтийн осол, автомашин, хариуцлагын, галын, хөлөг онгоцны болон бусад төрлийн даатгалын талаар шинэ үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх, худалдах ажлыг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын хувцас, оффисийн тоног төхөөрөмж, бичгийн хэрэгсэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эдийн засагч, статистикч, санхүүч, математикч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, актуарчийн чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдсан байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Даатгалын зохистой төрөл, нөхцөлийг тодорхойлох зорилгоор үйлчлүүлэгчийн нөхцөл байдлын талаар мэдээлэл олж авах.
  • Даатгалын төрөл, эрсдлийн түвшин, даатгалын хамрах хүрээг тодорхойлох талаар даатгуулагчтай хэлэлцээр хийх.
  • Даатгалын нөхцөл, даатгалын шимтгэлийн хэмжээ болон даатгуулсаны ач холбогдлын талаар үйлчлүүлэгчид тайлбарлах, зөвлөгөө өгөх.
  • Даатгалын төрөл, эрсдлээс хамгаалах түвшин нь сонгох даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлж төлбөрийн нөхцөлөө тохиролцход үйлчлүүлэгчид туслах.
  • Дахин даатгалын гэрээ хийх.
  • Томоохон хэмжээний эсвэл тусгай төрлийн төсөл, суурилуулах ажил, эрсдэлд даатгалын гэрээ байгуулах нөхцөлийг хэлэлцэх, зөвлөгөө өгөх.

Мэргэжлийн ур чадвар

Харилцааны ур чадвар, тухайн нөхцөлд шийдвэр гаргах чадвартай, өөрийгөө илэрхийлэх, бие даан ажиллах, багаар ажиллах, ажлын хариуцлага хүлээх чадвартай, нийгэм болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих чадваруудыг эзэмшсэн байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Логик сэтгэхүйтэй, оюуны дүгнэлт хийх чадвартай, ажигч гярхай, торгон мэдрэмжтэй, орон зайн төсөөлөл сайтай, сэтгэлгээний хурд сайтай, хүнтэй ажиллах дур сонирхолтой, үнэнч, шударга, хариуцлагатай, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Буруу мэдээлэл өгсөнөөр үйлчлүүлэгчийг хохироох, байгууллагад эдийн засгийн хохирол учруулах, ашиг сонирхолын зөрчил үүсэх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үндсэн ажилтан, ахлах ажилтан, хэсэг, тасаг, хэлтсийн дарга, ахлах, менежер хийх боломжтой.