КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАММИСТ /Computer Programmers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Төслийн үзүүлэлт, тодорхойлолтууд болон асуудал бэрхшээл, дүрэм журмын мэдээллийг деталлчилсан логик холбоотой схемд хувиргах, компьютерийн хэлд кодлон оруулна. Тодорхой баримт бичиг, мэдээлэл, тоог хадгалах, байрлуулах, татан авах зорилгоор компьютерийн програм бичиж боловсруулна. Веб сайтын програмыг зохионо. Хүссэн үр дүнгээ гаргаж авахын тулд алдаануудыг зассан өөрчлөлт оруулж, програмыг дахин шалгана. Компьютерийн системийн программуудыг системчийн програмын удирдлагад байлган арчилж, ашиглахын тулд системийн анализ болон програмын ажлуудыг гүйцэтгэнэ. Компьютерийн операторчнаар буюу системийн анализуудтай компьютерийн програмын ажиллагаанд гарч байгаа согог доголдлыг засахад хамтарч ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин болон зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл, хэвлэгч, олшруулагч, скайнер, програм хангамж, өндөр хурдны интернэт сүлжээ гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Програмд туршилтын мэдээллүүдийг оруулан ажиллуулж, шаардлагатай тохиолдолд өөрчлөх ба програмын ажиллагааны явцад гарч буй мэдээлэл, зааварчилгааг зөв эсэхийг хянах.
  • Програм боловсруулах, нэмэлт өөрчлөлт хийх, санал дүгнэлт оруулах, кодлосон зааврыг тайлбарлах зэрэг програмыг хэрэглэгчдэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх.
  • Үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, шинэ шаардлага нөхцөлд тохируулах, програмын үйлдлийг өргөжүүлэх зорилгоор хуучин програмыг шинэчилж, засварлаж өргөжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх буюу удирдан хийлгэх.
  • Тооллого тооцоо явуулах, тоо баримт мэдээллийг хадгалах ба татан авах, тоног төхөөрөмжийг хянаж удирдах зэрэг тодорхой ажлыг гүйцэтгэхэд зориулсан компьютерийн програмыг багцаар нь боловсруулж, шинэчилж засварлах.
  • Програмын зориулалт, програмд гарч болох алдаанууд, оруулж болох өөрчлөлтүүдийн талаар тодруулга авахын тулд менежер, инженер техникийн ажилтнуудтай зөвлөлдөх.
  • Компьютерийн програмын ажилтнуудын ажлын хуваарийг зохицуулж, ажлын гүйцэтгэлийг хянах.
  • Ажлын төлөвлөгөө, хуваарь болон компьютерийн хүчин чадлын өгөгдөхүүн, логик тэмдэглэгээнүүдий мэдээллүүдийг ашиглан програм боловсруулж, анализ хийн, хянах.
  • Хэрэглэгчдэд зориулсан програмын хэрэглэх гарын авлага бэлтгэх.
  • Ажлын үйлдлийн дэс дарааллын нарийвчилсан схем, диаграммууд бэлтгэж, логик үйлдэл рүү хувиргах код, компьютерийн хэл ашиглах.
  • Сүлжээ, сүлжээний компьютерууд, төвлөрсөн мэдээлэл боловсруулах систем, салбарын компьютерууд програмын зааварчилгаа, удирдлагын дагуу хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг хянаж шалгах.

Мэргэжлийн ур чадвар

С++, JAVA зэрэг програмчлалын хэлүүдийг бүрэн эзэмшсэн байхаас гадна комьпютерийн техник хангамж болон физикийн талаар үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн бүх төрлийн үйлдлийн системийн ажиллах зарчим, хамгаалалтын программуудыг судалсан байх хэрэгтэй. Програм зохиоход нь мөн загварчлалын ажил их хийдэг тул програмын дизайн гаргах, хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар интерфайс гаргаж сурах хэрэгтэй.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, сонсох чадвар, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Цахилгаан болон интернэтийн сүлжээ таслах, мэдээллийн аюулгүй байдал алдагдах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Төр, засгийн ба хувийн хэвшлийн байгууллагад програм зохиогч, вэб мастер, системийн шинжээч, өгөгдлийн сангийн администратор, төслийн менежер, эрдэм шинжилгээний ажилтнаар болон бүх шатны сургуульд багш хийх боломжтой.