КОМПЬЮТЕРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН /Computer security specialists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Компьютерийн мэдээллийн файлуудад нэвтрэх, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөхөөс хамгаалах, мэдээллийг задлах, устгахаас хамгаалах мэдээллийн системийн аюулгүй байдлын арга хэмжээг төлөвлөж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин болон зөөврийн компьютер, үйлчилгээнд байгаа компьютерүүд, сүлжээний, аюулгүй ажиллагааны, сүлжээний хяналтын гэх зэрэг програм хангамжууд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Системийн аюулгүй байдлыг хангах сервер, сүлжээний үр ашгийг сайжруулахын тулд хэрэглэгчдэд аюулгүй байдлын арга хэмжээг сурталчлах.
  • Компьютерийн файлуудыг санамсаргүй буюу зориудаар зөвшөөрөлгүй өөрчлөх, устгах, олж авахын эсрэг болон онцгой байдал, ослын үед мэдээлэл байршуулах хэрэгцээг хангахуйц хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах.
  • Комьпютерийн мэдээлэлд нэвтрэх хэрэгцээ, аюулгүй байдлын эсрэг гарч буй зөрчлүүд, програмын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэх, танилцахын тулд хэрэглэгчидтэй зөвлөлдөх.
  • Вирусээс хамгаалах системийг сайжруулах, шинэчлэх хугацааг тогтоохын тулд компьютерийн вирусын тайлан, мэдээллүүдийг хянах.
  • Компьютерийн хамгаалалтын файлуудыг шинэ програмуудтай нийцүүлэн өөрчилж, тодорхой хэрэглээний статусын дагуу алдааг заах, өөрчлөх тохируулга хийх.
  • Байгууллагын ажилтнууд болон гаднын борлуулагч нартай хамтран компьютерийн системийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохицуулах.
  • Мэдээлэлтэй файлуудыг хэрэглэх явцыг хянах, хамгаалалттай мэдээлэлд нэвтрэх ажиллагааг зохицуулах.
  • Эрсдэлийн үнэлгээ хийж, мэдээлэл боловсруулах, системийн шалгалт хийж, мэдээллийн аюулгүйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Мэдээлэл дамжуулалтын нууц мэдээллийг дижитал дамжуулалтын орчинд нуух зорилгоор firewalls- уудыг босгох.
  • Компьютерийн аюулгүй байдлын болон ослын үеийн арга хэмжээ, бодлого, журам, заавар, шалгалтуудыг баримтжуулах.
  • Компьютерийн аюулгүй байдлын журмын зөрчлийг илрүүлж, дахин давтахгүйн тулд журамд зохих өөрчлөлт хийх санал боловсруулах, хийх.

Мэргэжлийн ур чадвар

Комьпютерийн бүтэц, эд ангиудын талаархи мэдлэг, сүлжээний төхөөрөмжүүдийн талаархи мэдлэг, харилцааны өндөр чадвартай байх шаардлагатай. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик, нийгмийн ухаан, сэтгэн бодох чадвар, нийгмийн харилцааны мэдрэмж, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, гарын эв дүй, нягт нямбай ажиллагаатай, хувийн зохион байгуулалт сайтай, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Аюулгүй ажиллагаа, хамгаалалт, нууцлал алдагдснаас мэдээлэл алдах, үйл ажиллагаанд гэмтэл саатал гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Төр, засгийн ба хувийн хэвшлийн байгууллагад програм зохиогч, вэб мастер, системийн шинжээч, өгөгдлийн сангийн администратор, төслийн менежер, эрдэм шинжилгээний ажилтнаар болон бүх шатны сургуульд багш хийх боломжтой.