САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР /Financial Manager, Branch or Department/

Хийж гүйцэтгэдэг ажил

Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлын удирдлаган дoр бусад хэлтэс, тасаг, секторын эрхлэгч, менежерүүдтэй харилцан зөвлөлдсөний үндсэн дээр захиргаа, санхүүгийн дотоод ажлыг төлөвлөх, удирдах, зохицуулах асуудлыг эрхэлнэ. Байгууллагын санхүүгийн нягтлан бодох бүртгэл, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт, даатгал, үнэт цаас зэрэг бусад санхүүгийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавина.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, канон, принтер, интернэт, санхүүгийн програм, маягтууд, ажлын ширээ сандал, тооны машин, ажлын утас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Байгууллагын захиргаа, санхүүгийн дотоод ажлыг төлөвлөх.
  • Байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлох, төсвийг боловсруулж бэлтгэх, санхүүгийн төрөл бүрийн үйл ажиллагааг тодорхой төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх.
  • Захиргаа, үйлдвэрийн удирдлагатай холбоотой санхүүгийн асуудлыг удирдан зохицуулах.
  • Санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарилах боломжоор хангаж, материалын зардлыг хянаж шалгах зэргээр үйл ажиллагааны зардлын хяналтыг хэрэгжүүлэх.
  • Боловсон хүчнийг сонгон шалгаруулахад оролцож, ажил үүргийн биелэлтэд хяналт тавих.
  • Төслийн           санхүүгийн            загварчлал боловсруулах.
  • Санхүүгийн төлбөр тооцоог хариуцах.
  • Санхүү, аж ахуйн холбогдолтой дотоод журам, зааврыг боловсруулахад санал оруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик, нийгмийн ухаан, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, тооцоолол, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажил мэргэжлийн ёс зүй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Санхүүгийн хямрал.

Ирээдүйд ахих дэвших боломж

Санхүүгийн шинжээч, эдийн засагч, зээлийн эдийн засагч, аудитор, зах зээл шинжээч, санхүү эрхэлсэн захирал хийх боломжтой.