РАДИОГИЙН МЕХАНИКЧ /Radio mechanics/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зөөврийн болон суурин радио холбооны системийг шалгаж, засварлана. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тестер, гагнуурын алх зэрэг зориулалтын багаж хэрэгсэл гэх мэт

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Харилцаа, холбооны чиглэлээр дипломын боловсролтой байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сэлбэг, эд ангиудыг суурилуулж, холболтыг тохируулахын тулд радиогийн схем, утас, гагнаас зэргийг гар багаж болон хүйтэн гагнуур ашиглан засварлах, далд толгойтой боолтыг багаж ашиглан хүлээн авагчийг тохируулж, дуу авиаг мэдрэх болон дуу авиаг гаргах хамгийн өндөр хэмжээнд хүргэх.
  • Хүлээн авагчийн цамхаг дээр болон тээврийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин, хөлөг онгоц зэрэг дээр тоног төхөөрөмжийг бэхлэх, суурилуулах.
  • Тоног төхөөрөмжийн чадал ба чанар, дохиолол дамжуулах болон хүлээн авах хүчин чадал, тасалдал, дохиоллын хоцрогдол зэргийг дохиолол, цахилгаан хэмжигч багаж, схем шалгагч, долгион шалгагч, ваттметрээр шалгах.
  • Түргэн тусламжийн машины хүлээн авагчийг ажиллагааны бэлэн байдалд байгаа эсэхийг шалгах.
  • Гидрометр, омметр зэргийг ашиглан батарейг шалгах, цэнэглэх.
  • Радиогийн хоорондох станцуудыг хянаж, дохиолол хүлээн авахад гарч буй согог доголдолыг илрүүлэх, удирдлагад тохиргоо хийх.
  • Явуулын болон суурин радио долгионы тоног төхөөрөмжийг дамжуулагч болон хүлээн авагч, хоёр урсгалтай радио холбооны системийг суурилуулж, тохируулга хийж, засварлах.
  • Гар болон цахилгаан багаж ашиглан терминалуудыг цахилгааны эх үүсвэрт холбохдоо сэрээг розетканд суурилуулж боолтоор боох буюу шрүпдэж тогтоох.
  • Ажиллагаагүй байгаа радио тоног төхөөрөмжийн дутуу холболт, гэмтсэн утас, шатсан эд анги хаана байгаа эсэхийг схемийн диаграмм шалгагч тоног төхөөрөмж ашиглан илрүүлж шалгах.
  • Жинлүүр, заалттай багаж болон бусад хэмжих багаж ашиглан эд ангиудын хэмжээг шалгаж, зөв байрлалд оруулах.
  • Дамжуулагч, эсэргүүцэл, хагас дамжуулагч болон нийлмэл схемүүдийг хүйтэн гагнуур, утас таслагч, гар багаж ашиглан салгаж солих.
  • Моторын генераторыг цэвэрлэж тослох. 

Мэргэжлийн ур чадвар

Асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай засвар үйлчилгээг хийхийн тулд схем бүхий самбартай ажиллах чадвартай, комьпютерийн эд ангиудын талаар мэдлэгтэй, электрон тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд баруун гараар хэрэглэгддэг багаж хэрэглэх тул баруун гараар юм хийдэг байвал давуу тал юм. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, техникийн мэдлэг, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, гарын эв дүй, хөдөлгөөний эвсэл, нягт нямбай ажиллагаа, хувийн зохион байгуулалт, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Техникийн саатал, гэмтэл гарж болзошгүй

Ирээдүйд ахих дэвших боломж

Өөрийн мэргэжил дээшлүүлснээр бүх төрлийн техник, технологийн засварчин хийх боломжтой.