ТАТВАРЫН БАЙЦААГЧ /Tax Inspector/

Хийж гүйцэтгэдэг ажил

Татварын байцаагч нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх мөн албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ширээ, сандал, компьютер, тооны машин, бичгийн хэрэгслүүд, маягтууд гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, татварын улсын байцаагчийн эрх авсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Албан татвар, төлбөр, хураамжийн тухай хууль тогтоомж, дүрэм журам, олон нийтээр дагаж мөрдөх эрх, үүргийн талаар хувь хүн, хуулийн этгээдэд таниулах
  • Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт, шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, холбогдох бичиг баримтыг гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт үйлдэх
  • Татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээллийг /магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулга/ татвар төлөгчтэй харилцагч хувь хүн, хуулийн этгээд, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах
  • Татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, татварын өрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгө барьцаалах.
  • Татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг үл харгалзан нэвтрэн орж, шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх.
  • Татварын тухай хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.
  • Татваар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх.
  • Байгууллагын дотоод хяналт болон татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нягтлан бодох бүртгэлийн болон татвар төлөлтийн баримтыг шалгах.
  • Илэрсэн зөрчилтэй холбоотой үүрэг даалгавар өгөх, тэмдэглэл хөтлөх, авсан арга хэмжээ, торгуулийн талаар тайлагнах.
  • Холбогдох бусад үүрэг.

Мэргэжлийн ур чадвар

Холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан актуудыг сайтар судалж мэдсэн байх, татварын улсын байцаагч ёс зүйн дүрмийг мөрдөн ажиллах, хариуцлагатай, нягт нямбай,багаар болон бие даан ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай, үнэнч шударга, ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр соёлтой, Windows, Excel орчны болон татварын мэдээллийн программууд дээр ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлдэг, татварын хууль, эрх зүй, стандарт, тайлангуудын уялдааг сайжруулах, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр татварын улсын байцаагч болон татвар төлөгчдөд зөвлөмж, зөвлөгөө өгөх ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Тогтвортой, удаан хугацаагаар сууж ажиллах, шийдвэрийг олон хувилбараар гаргах, хөрвөн ажиллах, бие даасан, шийдэмгий, нягт нямбай, ажил хэрэгч, багаар ажиллах чадвартай, анхаарлын шилжилт, хуваарилалт, ажигч гярхай, хурц хараатай, болон логик сэтгэлгээтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Татварын улсын байцаагчын ёс зүйн дүрэм зөрчсөнөөс нийгмээс татварын байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах, төрийн алба, байгууллагын нэр хүнд болон улсад хор хохирол учруулж болох сөрөг үр дагавартай.

Ирээдүйд ахих дэвших боломж

Татварын ерөнхий байцаагч, салбартаа албан тушаал ахих боломжтой.