ТӨСВИЙН ШИНЖЭЭЧ /Budget Analyst/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгууллагын урт, дунд, богино хугацааны төсөвт шинжилгээ, судалгаа хийж, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг удирдлагад танилцуулж, удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг бэлтгэж, тайлагнах үүрэгтэй.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, принтер, шинжилгээний програмууд.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Санхүүгийн удирдлага болон НББ-ын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Зардлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгын хувьд төсвийн болон тооцооны тайланг задлан шинжлэх.
  • Зардлын хяналтыг хэрэгжүүлэхийн тулд сар бүр газар (хэлтэс)-ын төсвийн болон тооцооны тайланг сар бүр задлан шинжлэх.
  • Байнгын болон тусгай төсвийн тайлан бэлтгэх ажлыг удирдах.
  • Хөтөлбөрийн өөрчлөлтийн дагуу хийгдэх төсвийн зохицуулалтыг хангах талаар менежертэй зөвлөлдөх.
  • Гэнэтийн ослын санд зориулсан зүйлийг өөртөө агуулах илүү дэлгэрэнгүй хөтөлбөрт зориулсан төсөвтэй тусгай хөтөлбөрийн төсвийг тааруулах.
  • Зардлын задлан шинжилгээ, фискал хуваарилалт болон төсөв бэлтгэх талаар зөвлөгөө өгөх ба техник туслалцаа үзүүлэх.
  • Сангийн зөвшөөрөгдөх болон эс зөвшөөрөгдөх хүсэлтийн хувьд төсвүүдийг нэгтгэн дүгнэх ба зааварчилгаа өгөх.
  • Үр дүнг сайжруулах болон ашиг нэмэгдүүлэх шинэ арга замыг эрэлхийлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Төлөвлөсөн ажилд мөнгийг хэрхэн зарцуулах болон тэдгээр зардлыг яаж тооцохыг тодорхойлох, загвар бий болгох хэрэгцээ болон бүтээгдэхүүний шаардлагыг задлан шинжлэх, ажил үүргийг цаг тухайд нь гүйцэтгэх ур чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Логик сэтгэхүй, анализ хийх, мэдрэмж, орон зайн төсөөлөл баримжаатай, математик аргыг ашиглах, бусдыг уриалан дуудах чадвар, цаг ашиглалт сайтай, ирээдүйд гарах үр дагавар асуудлыг шийдэх чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Төсвийн хэтрэлт үүсэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Санхүүгийн шинжээч, зээлийн шинжээч, судлаач эдийн засагч , судалгааны ажилтан, салбарын захирал хийх боломжтой.