ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГИЙН БОРЛУУЛАЛТЫН АГЕНТ /Sales Agentfor Securities and Commodities/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгууллага, иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бусдын гаргасан үнэт цаасыг худалдан авч, худалдан борлуулахад нь зуучлагчийн үүрэгтэй оролцоно. Харилцагчийн нэрийн өмнөөс хөрөнгө, үнэт цаасны үнэ, ханш, зах зээлийн нөхцөл байдлын талаар шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтуудыг хийж, харилцагчийн захиалгыг биелүүлэх үүрэгтэй.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, принтер, тооны машин, бусад шаардлагатай хэрэгслүүд

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх шаардлагатай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Харилцагчийн санхүүгийн байдалд шинжилгээ хийсний үндсэн дээр санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, санхүүгийн төрөл бүрийн хувилбаруудын талаар ярилцана.
  • Үнэт цаасны зах зээл дээр буюу үнэт цаас худалдах хэлтэс тасгууд дээр үнэт цаасыг худалдан авах буюу борлуулах захиалгуудыг дамжуулна.
  • Гүйлгээнүүдийг нарийн нягт бүртгэн авч, хийсэн гүйлгээний талаар харилцагчид байнга мэдээлэл өгнө.
  • Үнэт цаасны гүйлгээ хийхэд хамгийн тохиромжтой хугацааг тодорхойлохын тулд зах зээлийн нөхцөл байдалд шинжилгээ хийнэ.
  • Харилцагч нарынхаа хөрөнгийг өсөн нэмэгдэх шинэ зах зээл рүү оруулахын тулд санхүүгийн сэтгүүл, үнэт цаасны зах зээлийн тайлан, бизнесийн товхимолуудыг уншиж, зах зээлийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж буй шинэ хандлагуудын талаар мэдээлэл авна.
  • Хувьцаа худалдан авснаас гарах ашгийг хамгийн сайн байлгах төлөвийг тодорхойлох, харилцагчийн нэрийн дансыг хянахын тулд компаниудын тайланг уншиж ногдол хувиудыг тооцоолно.
  • Харилцагчийн хөрөнгө, өр төлбөр бэлэн мөнгөний байдал даатгал, татварын статус болон санхүүгийн зорилтуудыг тодорхойлохын тулд харилцагчидтай ярилцлага хийнэ.
  • Үнэт цаасны бүх гүйлгээг шалгаж, мэдээлэл зөв эсэхийг нягтлан шалгаж, гүйлгээ арилжаанууд нь хууль дүрмийн дагуу явагдсан эсэхийг тодруулна.
  • Харилцагчийн сонгон авсан зорилтот төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэнэ.
  • Худалдан авах болон борлуулах захиалгын тасалбарыг бөглөж харилцагчийн хүсэлт гаргасан гүйлгээг хийхээр явуулна.
  • Зах зээлийн үнийн өсөлт бууралт санхүүгийн төлөвлөгөө дансдад нөлөөлөхүйц үнэт цаасны арилжаатай холбоотой асуудлуудын талаар санаа зовж байгаа талуудад мэдээлэл өгч зөвөлгөө өгнө.
  • Харилцагчийн болон компаниудын санхүүгийн хяналтыг явуулахын тулд санхүүгийн тайлан бэлтгэнэ.
  • Зар сурталчилгааны компанит ажил шуудангийн хаягуудаар болон хувийн холбоо харилцаагаар дамжуулан шинэ хэрэглэгчдийг олно.
  • Харилцагчийн хэрэгцээг тодорхойлох мэдээлэл,      танилцуулах     үйлчилгээг тайлбарлахын тулд ирээдүйн хэрэглэгч нартай холбоо барина.
  • Үнэт цаасны зах зээлийн нэр томьёо, үнэт цаасны арилжааны процессийн талаар харилцагч нарт тайлбарлаж өгнө.
  • Тодорхой үнэт цаасыг худалдан авах буюу борлуулах санал зөвөлгөөг гаргаж өгнө.
  • Үнэт цаасны үнийн талаар сүүлийн үеийн мэдээллийг хэрэглэгч нарт өгч үнэт цаас гаргаж байгаа компаниудын үйл ажиллагаа санхүүгийн байдлын талаар мэдээлэл хүргүүлнэ.
  • Үйлчилгээний төлбөр хураамжийг танилцуулж төлбөр авахын тулд тооцоо хийнэ. 

Мэргэжлийн ур чадвар

Төлөвлөсөн ажлыг хийхэд мөнгө хэрхэн зарцуулахыг тодорхойлох ба эдгээр зардлыг тооцоолох, мэдээллийг үр дүнтэй дамжуулахын тулд бусдад ярих, ямар нэгэн зүйлийг яаж хийхийг бусдад зааж сургах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Логик сэтгэхүй, анализ хийх, мэдрэмж, орон зайн төсөөлөл баримжаатай, хүмүүст туслах арга замыг идэвхитэй эрж хайх, математик аргыг ашиглах, бусдыг уриалан дуудах чадвар, цаг ашиглалт, шийдвэр гаргах, ирээдүйд гарах үр дагавар асуудлыг шийдэх чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тооцоолоогүй санхүүгийн алдагдал хүлээх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үнэт цаас, санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, эдийн засагч, санхүүгийн судлаач, эрсдлийн удирдлагын менежер, хувиараа үнэт цаасны компани нээх зэрэг боломжтой.