ҮНЭТ ЦААСНЫ ДИЛЛЕР, БРОКЕР /Financial Broker, Dealer for Securities /

Хийж гүйцэтгэдэг ажил

Үнэт цаас, санхүүгийн дилер, брокер нь зохих шимтгэл авсны үндсэн дээр өөрийн компани ба харилцагчийн нэрийн өмнөөс үнэт цаас, хувьцаа, бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг хөрөнгийн зах зээл дээр худалдах, худалдан авах, валютын арилжаа эрхлэх, хувьцаа үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах талаар үйлчлүүлэгч болон удирдлагад зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, принтер, канон, интернэт, CD, арилжаа хийх on-line програм гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, монгол улсын үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрх олгох сургалтад хамрагдсан байх 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хөрөнгө оруулах боломжтой худалдан авагч болон компаний санхүүгийн байдлын талаар мэдээлэл олж авах.
  • Үнэт цаас, бонд, хувьцаа болон валютын зах зээлийн чиг хандлагыг судлан дүн шинжилгээ хийх.
  • Мэдээлэл хүссэн үйлчлүүлэгчид зах зээлийн нөхцөл байдал болон чиг хандлагын талаар мэдээлэл өгөх.
  • Үйлчлүүлэгчийн хөрөнгийг өсгөхийн тулд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, бонд гарган байршуулах, санхүүгийн гэрээ хэлэлцэл зохион байгуулах, гэрээний нөхцөл дээр зөвлөгөө өгөх.
  • Ирээдүйд болон ойрын үед худалдах, худалдан авах үнэт цаас, хувьцаа, бонд болон санхүүгийн бусад хэрэгсэл мөн валютын захиалгыг бүртгэх, шилжүүлэх.
  • Харилцагчийн санхүүгийн байдалд шинжилгээ хийсний үндсэн дээр санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, санхүүгийн төрөл бүрийн хувилбаруудын талаар ярилцана.
  • Үнэт цаасны зах зээл дээр буюу үнэт цаас худалдах хэлтэс тасгууд дээр үнэт цаасыг худалдан авах буюу борлуулах захиалгуудыг дамжуулна.
  • Гүйлгээнүүдийг нарийн нягт бүртгэн авч, хийсэн гүйлгээний талаар харилцагчид байнга мэдээлэл өгнө. Үнэт цаасны гүйлгээ хийхэд хамгийн тохиромжтой хугацааг тодорхойлохын тулд зах зээлийн нөхцөл байдалд шинжилгээ хийнэ.
  • Харилцагч нарынхаа хөрөнгийг өсөн нэмэгдэх шинэ зах зээл рүү оруулахын тулд санхүүгийн сэтгүүл, үнэт цаасны зах зээлийн тайлан, бизнесийн товхимолуудыг уншиж, зах зээлийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж буй шинэ хандлагуудын талаар мэдээлэл авна.
  • Хувьцаа худалдан авснаас гарах ашгийг хамгийн сайн байлгах төлөвийг тодорхойлох, харилцагчийн нэрийн дансыг хянахын тулд компаниудын тайланг уншиж, ноогдол хувиудыг тооцоолно. Харилцагчийн хөрөнгө, өр төлбөр, бэлэн мөнгөний байдал, даатгал, татварын статус болон санхүүгийн зорилтуудыг тодорхойлохын тулд харилцагчидтай ярилцлага хийнэ. Үнэт цаасны бүх гүйлгээг шалгаж, мэдээлэл зөв эсэхийг нягтлан, гүйлгээ арилжаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэхийг тодруулна. Харилцагчийн сонгон авсан зорилтот төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэнэ
  • Худалдан авах болох борлуулах захиалгын тасалбарыг бөглөж, харилцагчийн хүсэлт гаргасан гүйлгээг хийхээр явуулна.
  • Зах зээлийн үнийн өсөлт бууралт, санхүүгийн төлөвлөгөө дансанд нөлөөлөхүйц үнэт цаасны арилжаатай холбоотой асуудлуудын талаар санаа зовж байгаа талуудад мэдээлэл, зөвөлгөө өгнө. Харилцагчийн болон компаниудад санхүүгийн хяналтыг явуулахын тулд санхүүгийн тайлбан бэлтгэнэ. Зар сурталчилгааны кампанит ажил, шуудангийн хаягуудаар болон хувийн холбоо харилцаагаар дамжуулан шинэ хэрэглэгчдийг олно.
  • Харилцагчийн хэрэгцээг тодорхойлох мэдээлэл,      танилцуулах     үйлчилгээг тайлбарлахын тулд ирээдүйн хэрэглэгчидтэй холбоо барина. Үнэт цаасны зах зээлийн нэр томьёо, үнэт цаасны арилжааны процессын талаар харилцагчид тайлбарлаж өгнө.
  • Тодорхой үнэт цаасыг худалдан авах буюу борлуулах санал зөвөлгөөг гаргаж өгнө. Үнэт цаасны үнийн талаар сүүлийн үеийн мэдээлллийг хэрэглэгчдэд өгч, үнэт цаас гаргаж байгаа компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаар мэдээлэл хүргүүлнэ
  • Үйлчилгээний төлбөр хураамжийг танилцуулж, төлбөр авахын тулд тооцоо хийнэ.
  • Харилцагчийн шаардлага, хөрөнгө оруулах боломжийг судлан, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг боловсруулж, мөрдлөг болгоно.

Мэргэжлийн ур чадвар

Санхүүгийн байдлын талаар мэдээлэл цуглуулж, боловсруулалт хийх, судалгаа дүн шинжилгээ хийх, хөрөнгө, санхүүгийн зах зээлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн гэрээ хэлэлцэл зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарлын          төвлөрөлт, хуваарилалт, тогтворжилт сайтай, ярианы чадвар, оюуны чадамж, сэтгэхүйн хурд сайтай, багаар ажиллах чадвартай, үнэнч шударга, шаргуу, нягт нямбай, тогтвортой, ярих илтгэх чадвартай, сэтгэл хөдлөлөө хянан эзэмдэх, бэрхшээлийг даван туулах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар долоо хоногийн ажлын цаг нь 40, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үнэт цаасны үнийн эрсдэл, валютын ханшийн эрсдэл болон дотоод мэдээлэл ашиглаж арилжаанд оролцох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Санхүүгийн зөвлөх, санхүүгийн менежер, шинжээч, эдийн засагч хийх боломжтой.