ЭЛЕКТРОНИКИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ГАРГАГЧ /Electronic drafters/

Хийж гүйцэтгэдэг ажил

Электроник төхөөрөмжийн үйлдвэрлэл, суурилуулалт, засварт хэрэглэгддэг сүлжээний утасны диаграмм, схемийн хавтан дээр угсралт хийх диаграмм, схемүүд болон загварын байрлалуудын зургийг зурна. Дизайны бүтцийн элементүүд, схемүүд болон бэлэн болсон схемийн хавтангуудын нарийвчилсан деталиудыг болон угсралтын зургийг компьютерийн тусламжтайгаар ажилладаг тоног төхөөрөмж буюу стандартын зураг төслийн арга техник хэрэгслүүдийг ашиглан зурна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютерийн тусламжтайгаар зураглал гаргах тоног төхөөрөмж, зураглал гаргах энгийн тавиур, техникийн гарын авлага, ширээ, тооны машин, самбар, харандаа, транспортир, зураг төслийн тусгай шугамнууд. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Электроникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажлын зургийн нарийвчилсан деталиудыг хэлэлцэх, дизайны концепцийг тайлбарлах, зурагт тавигдах шаардлагуудын тодорхойлох зорилгоор инженерүүдтэй зөвлөлдөх.
  • Сэлбэг, эд ангиудын хэлбэр, дүрс, хэмжээ, даацыг тогтоох, тооцоолох, зураг төслийн мэдээлэлд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор электроникийн схем болон дагалдах баримт бичгүүдийг үзэж нягтлах.
  • Схемийн хавтангийн дизайн гаргах, зураг хийх, угсрах, шалгах ажилд оролцож буй ажилтнуудын үйл ажиллагааг удирдаж зохион байгуулах.
  • Дэлгэц дээрх логикийн элементийн конфигурацийг инженерийн схемтэй харьцуулан элементүүдийг өөрчлөх, шилжүүлэх, дахин дизайн хийх, сайжруулах тооцоог хийх.
  • Ажлын захиалга болон гарын авлага, заавар журмыг уншиж, борлуулагч нар болон дизайны ажилтнуудтай ярилцан доголдол дутагдлыг засч, дизайныг сайжруулах.
  • Харилцагчийн тавьсан шаардлагыг тодорхойлохын тулд ажлын зураг төслийг үзэж шалгах ба угсрагч нартай схем, холболтуудын горим, контакторын замуудын талаар зөвлөлдөх.
    • Зураг төсөл хийх машин ашиглах, схемийн диаграмм, блокын диаграмм, хяналтын зураг, логикийн диаграмм, нийтлэг нарийн бүтэцтэй схемийн зураг хийх, холболтуудын диаграмм хэрхэн хийх талаар оюутнуудад сургалт явуулах.
    • Эцсийн дизайны зургийг компьютерийн хальсанд буулгаж, фото зургийн аргаар дизайнуудыг хальсанд давхарга давхаргаар нь буулгах.
    • Туршилт, шалгалтын ажил явуулах дизайн, тодорхойлолтын дагуу туршилтын толгойг /test head/ өрөмдөхийн тулд өрөмдөх хэмжээг сонгон авах.
    • Компьютерийн системээр эцсийн зураг, хэлбэрийг гаргахын тулд программд тодорхой команд болон инженерийн тодорхойлолтуудыг өгч, түлхүүр үгүүдийг хийх.
    • Хэвлэгдэн гарсан схемийн хавтанг хийсэн зургийг хувилах машинаар схем зураг хийх горимын дагуу хувилах.
    • Дизайныг хийсэн хүснэгт дээр цахилгааны шалгалт, тест авах цэгүүдийг графикаар үзүүлэх ба тодорхой хүрээ хэмжээний дотор утсан холболтуудыг шалгах байгууламж, төхөөрөмжийн схемийг зурах. 

Мэргэжлийн ур чадвар

Autodesk AutoCAD software; COADE CADWorx P&ID; ECT International Raceway Multi-Pack; Intergraph Intools зэрэг хэрэглээний программууд дээр ажилладаг байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Математик, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, гар болон нүдний баримжаа, гарын эв дүй, нягт нямбай ажиллагаа, анхаарлын төвлөрөлт, хуваарилалт, шилжилт, орон зайн төсөөлөлтэй, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвар, дэг журам, техник сэтгэлгээтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Мэргэжлийн мэдлэг ур чадвар дутагдсанаас тооцоолол, зураглал алдаатай хийх, гологдол, доголдол гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэдээллийн технологи, үйлдвэрлэл, дизайны салбар