ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН МЕНЕЖЕР /Risk management managers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг хэмжих, үнэлэх, бууруулах, мониторинг хийх арга замыг тодорхойлон санал боловсруулах замаар эрсдэлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон эрсдэлийн хязгаар үзүүлэлтүүдэд хяналт тавин ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын өрөө, бичгийн ширээ сандал, утас, бичгийн хэрэгсэл, компьютер, канон, принтер, скайнер, факсын машин, интернэт сүлжээ, санхүүгийн бичиг баримтууд, өдөр тутмын сонин сэтгүүл, ном хэвлэл, гарын авлага гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эдийн засаг, банк, санхүүгийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Эрсдэлийн удирдлагын стратеги, бодлого журмуудыг боловсруулах, сайжруулах, хэрэгжилтийг хангуулах.
  • Эрсдэлийн удирдлагад ашиглагдах дэвшилтэт арга, аргачлалыг судалж нэвтрүүлэх.
  • ОУ-ын болон Монгол улсын хэмжээнд эдийн засаг санхүүгийн зах зээлийн талаар судалгаа таамаглал хийх.
  • Эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Эрсдэлийн удирдлагад ашиглагдах тайланг боловсруулах, эрсдэлүүдийг ангилан бүртгэх замаар мэдээллийн бааз үүсгэх.
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих. 

Мэргэжлийн ур чадвар

Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй, эрсдлийн удирдлагын чиглэлээр банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагатай, компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, математикийн суурь боловсрол, математик сэтгэлгээ сайтай, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Бие даан бүтээлчээр сэтгэдэг, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр чадвартай, цагийн менежмент болон хувийн зохион байгуулалт сайтай, эрч хүчтэй, логик сэтгэлгээ сайтай, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, нягт нямбай чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн ба шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллана. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ур чадвар, ажлын туршлага дутагдсанаас болж байгууллагыг эрсдлээс хамгаалах алхмыг хийж чадахгүй хохирол учруулах ихээхэн хэмжээний алдагдалд оруулах магадлал өндөр байдаг. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Эрсдэлийн удирдлагын менежер, санхүүгийн албаны дарга, салбарын захирал мөн хувиараа бизнес эрхлэх боломжтой.