ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР /Electronics engineers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Радио мэдээлэл, холбоо харилцааны системд багтах бага оврын хөдөлгөөнт хөгжим тоглуулагчаас эхлэн дэлхийн байршил тодорхойлох систем (GPS) хүртэлх бүхий л электрон тоног төхөөрөмжийг зохион бүтээх, сайжруулах, хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний ажил гүйцэтгэнэ. Электрон эд ангиуд засах, сэлбэх, сайжруулах, зөвлөгөө өгнө. Хиймэл дагуул, нислэгийн систем, радарын систем, дуу авианы болон харилцаа холбооны системийн электрон хэрэгслүүд, нисэх онгоцны үйлдвэр, компьютерийн хангамж, тээвэрлэлт болон бүхий л үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй төрөл бүрийн технологи дээр үндэслэсэн электрон хэрэгслийг зохион бүтээх, хөгжүүлэх, сайжруулах, судлах, үнэлэх зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, ажил төлөвлөлт, зураг төсөл, боловсруулалт, загварчлал, хянан шалгах зэрэгт шаардлагатай програм хангамжууд, хэвлэгч, олшруулагч, скайнер, тооцооллын болон хэмжилтийн тоног төхөөрөмж, ажлын хувцас, байрлал зүй тодорхойлогч гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Электроникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнд зориулагдсан электроны хэрэгслийн эд анги, програм хангамж, бүтээгдэхүүн болон системийн зураг төсөл боловсруулах.
  • Электрон системийн шаардлага, хүчин чадал, үнэ өртөг болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлах, төлөвлөгөө боловсруулах.
  • Электрон эд анги, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйл ажиллагааг шалгах, хөгжүүлэх.
  • Электрон системд дүн шинжилгээ, засвар үйлчилгээ хийх, загвар шинэчлэл, өөрчлөлтийг зохион бүтээх.
  • Электрон багаж,тоног төхөөрөмж, системийн хамгааллын стандарт болон хэрэглээний журмыг дагаж мөрдөж буйд хяналт хийх.
  • Электрон эд анги болон системд хэрэглэгдэж буй электрон шинж чанарын техникийн үзүүлэлтүүдийг сайжруулах шинэ хэрэглээ, загварын зураг төсөл боловсруулах. • Шинэ технологи барил боловсруулах, сургалт, зөвлөгөө өгөх

Мэргэжлийн ур чадвар

Схем уншдаг, комьпютерийн процессор, чип зэрэг электрон төхөөрөмжүүдийн талаар мэдлэгтэй байх, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийн талаар үндсэн мэдлэг, зохих түвшинд гадаад хэлний мэдлэг эзэмшсэн байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Техникийн ухаан, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, гарын эв дүй, биеийн хүч, хөдөлгөөний эвсэл, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн ба гадна орчин

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг баримтлаагүйгээс үйлдвэрлэлийн осол гарах, тооцоолол алдаатай хийгдсэнээс материалын хэтрэлт, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Электроникийн, бизнесийн салбар